Пентагон Украинд хамгийн сүүлийн үеийн дрон нийлүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Украины батлан хамгаалахын салбарт нэмэлтээр 800 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн.
Пентагон Украинд хамгийн сүүлийн үеийн дрон нийлүүлнэ
© Bloomberg

Энэхүү тусламжийн дотор 800 Stinger пуужин, 2,000 Javelin систем болон AeroVironment компанийн “Switchblade 600” загварын 100 дрон багтаж байгаа аж. “Камиказе дрон” хэмээн алдаршсан уг дроныг Пентагон 2010 оноос Афганистанд талибаны дайчдын эсрэг үр дүнтэй ашиглаж байсан юм.

Одоогоор Украинд ашиглаж буй туркийн “Байрактар ТВ2” загварын дрон оросын армид үлэмж хохирол учруулж байгаа бөгөөд тус дрон нь 2020 онд Азербайжан-Армены хооронд өрнөсөн Уулын Карабахын дайнд азербайжанчууд ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Цагаан ордны мэдэгдсэнээр Ерөнхийлөгч Ж.Байден албан тангаргаа өргөснөөс хойш Украинд 2 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлжээ.

Үүнээс гадна Украины дайнтай холбогдуулан 13.6 тэрбум ам.долларын хөтөлбөрийг Конгресс батлаад байгаа юм. Уг санхүүжилт нь Украин болон түүний хөрш зэргэлдээ НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалах салбарт болон украины дүрвэгсдийг хүлээн авч буй орнуудад хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр зарцуулагдах юм.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn