АНУ-ын 22 хотод 30-аас доош насны эмэгтэйчүүд эрчүүдээс илүү цалинтай

Энэ үзүүлэлтэд голлон нөлөөлж байгаа хот нь Нью-Йорк, Вашингтон аж.
АНУ-ын 22 хотод 30-аас доош насны эмэгтэйчүүд эрчүүдээс илүү цалинтай

АНУ-д эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа маргаан дагуулах нь их. Энэ нь сүүлийн хэдэн жилийн турш маргаан мэтгэлцээний бай, сонгуулийн амлалт болсоор иржээ.

Тэгвэл Pew Research агентлагаас явуулсан судалгаагаар энэ хандлага нааштай тал руугаа эргэж эхэлснийг харуулав. АНУ-ын 22 хотод 30-аас доош насны эмэгтэйчүүд эрчүүдтэй адилхан, эсвэл илүү цалин авч байна. Энэ үзүүлэлтэд голлон нөлөөлж байгаа хот нь Нью-Йорк, Вашингтон ажээ. Энэ нь сургуулиа дөнгөж төгсөөд анхны ажлаа хийж байгаа хүмүүс, мөн их сургуулийн диплом, зэрэг авахаас өмнө ажил хийж байгаа хүмүүсийг хамруулсан тоо баримт аж.

Хэдийгээр ажлын гараагаа эхлүүлсэн эхний жилүүдэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн хэмжээ адил тэгш байгаа ч он жил өнгөрөх тусам эрчүүдийн цалин илүү гарч байна. 2020 оны байдлаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэг цагийн хөлс нэг доллар 77 цент байсан бол, 2022 онд нэг доллар 83 цент болж өсжээ.

Эх сурвалж: www.infobae.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn