НҮБ: Умард Солонгосчууд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэл нүүрлээд байна

Цөмийн зэвсгийн хөтөлбөртэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг нөхцөл байдал улам дордож, өлсгөлөн газар авахаас сэргийлэхийн тулд цуцлахыг НҮБ-ын мэргэжилтэн олон улсад уриалжээ.
НҮБ: Умард Солонгосчууд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэл нүүрлээд байна

Умард Солонгосын эмзэг бүлгийнхэн, тухайлбал хүүхдүүд болон өндөр настнууд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэл нүүрлээд байна гэж НҮБ-ын мэргэжилтэн мэдэгдлээ.

Тус улсад үүсээд буй хүнсний хомсдол өдрөөс өдөрт дордож буй нь олон улсын хориг арга хэмжээ болон Ковид-19 цар тахалтай холбоотой хориг хязгаарлалттай шууд хамааралтай бөгөөд эдгээр шалтгааны улмаас тэд “өдөр хоногийг арайхийн өнгөрөөж, амь зууж” байна гэж НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан тусгай мэргэжилтэн Томас Ожеа Кинтана хэлсэн байна.

Цөмийн зэвсгийн хөтөлбөртэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг нөхцөл байдал улам дордож, өлсгөлөн газар авахаас сэргийлэхийн тулд цуцлахыг тэрбээр олон улсад уриалжээ.

Умард Солонгос нь эдийн засгийн хувьд маш хүнд байдалд ороод буй гэгдэж байгаа юм.

Ковид-19 цар тахлын тархалтыг зогсоохын тулд тус улс хилээ хаагаад байгаа билээ. Үүний улмаас улс төр, эдийн засгийн гол холбоотон болох Хятадтай хийх худалдаа эрс буурсан байна. Умард Солонгос хүнс, бордоо болон шатахууны хувьд үндсэндээ Хятадаас бүрэн хамааралтай байдаг юм.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn