НҮБ: Украинаас 3.5 сая орчим хүн дүрвээд байна

Украинаас дүрвэгсдийн 90 орчим хувь нь хүүхэд болон эмэгтэйчүүд байна. Учир нь Украины 18-60 насны эрэгтэйчүүдийг цэргийн албанд дайчлах шийдвэр гарч, хилээр гарахыг нь хориглосон юм.
НҮБ: Украинаас 3.5 сая орчим хүн дүрвээд байна

Украины эсрэг Оросын түрэмгийлэл хоёрдугаар сарын 24-нд эхэлснээс хойш Украинаас 3.5 сая орчим хүн дүрвээд байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газар даваа гарагт мэдэгдээд, хүнд хэцүү цаг үед “нинжин сэтгэл” гарган украинчуудыг хүлээн авч буй хөрш орнуудыг магтан сайшаасан байна.

Даваа гарагийн байдлаар, Украинаас нийт 3,489,644 хүн дүрвээд байна.

Тус газрын тэргүүн Филиппо Гранди мэдэгдэхдээ “Сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацаанд дэлхий нийт итгэхэд бэрх зүйлсийг харлаа. Тоо томшгүй олон хүний амь үрэгдэж, олон сая хүний аж амьдрал бүрэн сүйрлээ” гэжээ.

Украинаас дүрвэгсдийн 90 орчим хувь нь хүүхэд болон эмэгтэйчүүд байна. Учир нь Украины 18-60 насны эрэгтэйчүүдийг цэргийн албанд дайчлах учир хилээр гарахыг нь хориглосон юм.

Мөн НҮБ болон холбогдох агентлагуудын мэдэгдсэнээр, Украины 6.48 сая иргэн орон гэрээсээ дайжин дотооддоо дүрвээд байна.

Хэрвээ дайн дуусахгүй бол дахиад ч хэдэн сая хүн дайжин дүрвэхээр байна гэж НҮБ-ын харьяа Олон улсын цагаачлалын байгууллага мэдэгджээ.

ОХУ-ын түрэмгийлэл эхлэхээс өмнө Украин улс 37 сая хүн амтай байсан бөгөөд үүнд Орост нэгдсэн Крым болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хяналтад байдаг Донецк болон Луганск гэсэн зүүн нутгийн хоёр мужийн хүн ам багтаагүй болно.

Украины 10 дүрвэгч тутмын 6 нь буюу 2,083,854 Польшийн хилийг давсан байна.

Эх сурвалж: France24

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn