“Fox News” телевизийн хоёр сэтгүүлч Украинд амь үрэгджээ

Ингэснээр Украины дайныг сурвалжилж байгаад амиа алдсан Америкийн сэтгүүлчдийн тоо гурав болж байна.
Зүүн гар талаас эхэнд буй нь Пьер Закржевский
Зүүн гар талаас эхэнд буй нь Пьер Закржевский

Америкийн “Fox News” телевизийн сувгийн хоёр ажилтан Украинд амь үрэгджээ.

Тус телевизийн мэдэгдсэнээр, Украины нийслэл Киев хотын захад орших Хоренка тосгонд машин нь халдлагад өртсөнөөр 55 настай зураглаач Пьер Закржевский, 24 настай Александра Кувшинова нар амиа алдсан байна. Мөн энэ халдлагын үеэр тус телевизийн 39 настай ажилтан Бенжамин Холл шархдаж, эмнэлэгт хүргэгджээ.

“Fox News” телевизийн захирал Сюзанна Скотт даваа гарагт мэдэгдэхдээ “Манай байгууллагын хувьд зүрх шимширмээр өдөр тохиож байна. П.Закржевский хэнтэй ч харьцуулшгүй хүсэл тэмүүлэл, авьяас чадвартай нэгэн байсан. Тэрээр Ирак, Афганистанаас эхлээд Сири зэрэг халуун цэгүүдээс бидэнд мэдээлэл дамжуулж байсан зураглаач, зурагчин байсан” гэжээ.

Ингэснээр Украины дайныг сурвалжилж байгаад амиа алдсан Америкийн сэтгүүлчдийн тоо гурав болж байна. Өнгөрсөн ням гарагт 50 настай америк сэтгүүлч Брент Реног Украины Ирпин хотод Оросын хүчнийхэн буудан хөнөөсөн юм.

Мөн мөргөлдөөний бүсэд Украины хоёр ч сэтгүүлч амь үрэгдээд байгаа тухай Украины эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn