“Сахалин-2” төслийн гол хөрөнгө оруулагч төслөөс гарч буйгаа мэдэгджээ

Ингэснээр хийн хоолой барих төсөл биелэх боломжгүй болж болзошгүй нөхцөл үүсжээ.
“Сахалин-2” төслийн гол хөрөнгө оруулагч төслөөс гарч буйгаа мэдэгджээ

Украин Оросын хооронд өрнөсөн дайн дэлхийн анхаарлын төвд байна. Манай улсын хувьд ч эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол гэсэн болгоомжлолтой уг дайныг ажиглаж сууна. АНУ дайн эхэлмэгц ОХУ-д эдийн засгийн хориг тогтоосон. Мөн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Япон улс хойд хөршид эдийн засгийн хориг тогтоосон байна. Түүнчлэн Украины эсрэг түрэмгийлэлд оролцож ОХУ-д туслалцаа үзүүлж буй Беларусь улсын эсрэг эдийн засгийн хориг тогтоох арга хэмжээг авч хэлэлцэнэ гэдгээ өнөөдөр Японы ерөнхий сайд Ф.Кишида мэдэгджээ. Мөн Сахалинаас Японд шатдаг хий нийлүүлэх шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх “Сахалин-2” төслийн гол хөрөнгө оруулагч Royal Dutch shell Mitsui Mitsubishi уг төслөөс гарч байгаагаа мэдэгдсэн байна.

Ингэснээр хийн хоолой барих төсөл биелэх боломжгүй болж болзошгүй нөхцөл үүсжээ. Энэ бүхнээс үүдэн олон улсын түүхий эдийн зах зээлд шатдаг хийн үнэ өсөж нэг мянган куб метр хий 109 ам.долларт хүрчээ. Дайны нөхцөл байдлаас шалтгаалж шатдаг хийн үнэ нэлээд савлана гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна. Үүнтэй холбогдуулан газрын тос олборлогч орнуудын эрчим хүчний сайд нар өнөөдөр цахимаар хуралдах аж.

Эх сурвалж: NHK

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn