ОХУ-ын хараат бус “ТВ Rain” суваг хилийн чанадаас дахин эфирээ цацаж эхэллээ

ОХУ-ын шинэ хуулийн дагуу Оросын армийн талаар "худал мэдээлэл" тараасан, тэр дундаа Украин руу довтлох ажиллагааг "цэргийн тусгай ажиллагаа" гэхээс өөр зүйл гэж нэрлэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
ОХУ-ын хараат бус “ТВ Rain” суваг хилийн чанадаас дахин эфирээ цацаж эхэллээ

ОХУ-ын бие даасан хамгийн сүүлчийн суваг болох "TV Rain" хоёрдугаар сарын 24-нд Оросууд Украин руу довтолсныг "дайн" гэж тодорхойлсныхоо хэдхэн хоногийн дараа хаагдаж, уран бүтээлчид нь гадаад руу дүрвэсэн билээ.

Тэгвэл тухайн үйл явдлаас дөрвөн сарын дараа Оросоор "Дождь" гэгддэг тус телевиз Латвиас YouTube сувгийг ашиглан мэдээллийн хөтөлбөрөө цацаж эхэллээ. YouTube нь Оросын интернэт хэрэглэгчдийн VPN-Virtual personal network ашиглан хандах боломжтой цорын ганц арга зам юм. Тус суваг нь Европын холбооны өргөн нэвтрүүлгийн лиценз авсан бөгөөд ирэх намраас эхлэн Рига, Амстердам, Парис, Гүржийн Тилиси хотуудаас бүрэн нэвтрүүлгээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байна.

ОХУ-ын шинэ хуулийн дагуу Оросын армийн талаар "худал мэдээлэл" тараасан, тэр дундаа Украин руу довтлох ажиллагааг "цэргийн тусгай ажиллагаа" гэхээс өөр зүйл гэж нэрлэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Уг хуулийн дагуу "Дождь" сувгийг "хэт даврагч үзлийг өдөөсөн, Олон нийтийн амгалан тайван байдал, аюулгүй байдлыг алдагдуулж, эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн" гэж буруутгасан.

Түүнчлэн шинэ хуулийн дагуу "Эхо Москвы", "Новая газета" зэрэг Оросын бие даасан буюу либерал үзэлтэй томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хаах эсвэл гадаадад нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүргэж байна.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn