
Тесла компанийн зүгээс өнгөрөгч 7-ны өдөр Европ, Ойрх Дорнод, Африк дахь Украин ажилтнууддаа "Хэрвээ эх орноо хамгаалах дайнд оролцвол хамгийн багадаа гурван сарын чөлөө авах эрхтэй бөгөөд цалинг мөн урьдчилж авах боломжтой" гэсэн цахим шуудан илгээсэн байна.
Гурван сарын дараагаар дайны нөхцөл байдлыг дахин үнэлж, дараагийн дэмжлэг бүхий арга хэмжээг авах болно гэдгээ мөн дурджээ.
Мөн уг цахим шуудангаараа дамжуулан Украинд хандив өгөхийг уриалж, тусламжийн байгууллагыг танилцуулгуудыг мөн илгээсэн байна.
Теслагийн гүйцэтгэх захирал Элон Маск ч ОХУ-ын түрэмгийллийн дараа Украинд туслах ажилд идэвхтэй оролцож байна. Украины интернэт сүлжээ тогтворгүй болоход Маск Украинд интернэтэд саадгүй нэвтрэхэд туслах үүднээс Starlink-ийг дайчилж байсан.
Starlink бол дэлхийн өндөр хурдны интернэт сүлжээг бий болгох зорилгоор SpaceX-ийн 2019 онд эхлүүлсэн хиймэл дагуул юм.
Эх сурвалж: CNBC