
Тайваний Үндэсний батлан хамгаалах яам 5 дугаар сарын 16-20-нд явагдах команд-штабын, 7 дугаар сарын 25-29-ны өдрүүдэд явагдах байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулиар украины армийн оросын эсрэг амжилттай ашиглаж буй хориглох хамгаалалтын арга тактикийг турших аж.
Мөн Тайвань дайны байдалд шилжсэн нөхцөлд бүх нийтийн дайчилгааг зохион байгуулах үүрэгтэй бие даасан албыг саяхан шинээр байгуулсан бөгөөд иргэдэд зориулсан дайны байдлын үеийн гарын авлага гаргажээ.
Нийт 28 хуудас гарын авлагад Бээжингийн болзошгүй түрэмгийллийн үед агаарын довтолгооноос хамгаалах хоргодох байруудын байршил, дайны үед зайлшгүй бүрдүүлэх нөөцийн жагсаалт, цэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд зориулсан мэдээлэл зэрэг багтсан байна.
Эх сурвалж: Bloomberg