Хятад – Тайванийн цэргийн сөргөлдөөн “40 жил байгаагүй муу түвшинд” хүрлээ

Хятад – Тайванийн хурцадмал байдал “40 жил байгаагүй муу түвшинд хүрлээ” гэж Тайванийн Батлан хамгаалахын сайд мэдэгдээд талууд нэг нэгэндээ цохилт өгөх эрсдэл байна гэж анхааруулсан байна.
Хятад – Тайванийн цэргийн сөргөлдөөн “40 жил байгаагүй муу түвшинд” хүрлээ

БНХАУ дөрвөн өдрийн турш “урьд өмнө байгаагүй их тооны” цэргийн онгоцуудыг Тайванийн агаарын хамгаалалтын бүс рүү илгээсний дараа Чиу Куо-чен ийнхүү мэдэгджээ.

Тайваньчууд өөрсдийгөө тусгаар улс гэж үздэг. Харин БНХАУ Тайванийг салан тусгаарласан муж гэж үздэг юм.

БНХАУ-ын хувьд Тайванийг өөртөө нэгтгэхийн тулд хүч хэрэглэх боломжийг үгүйсгээгүй билээ.

БНХАУ-ын нисэх онгоцууд тус арлыг хүртэл нисээгүй боловч ноён Чиу “андуурч гал нээх” магадлал бий гэдгийг анхааруулсан байна.

Тайванийн агаарын хамгаалалтын бүс нь аливаа нэг аюулыг хянах зориулалттай бүс бөгөөд Тайванийн хоолой болон Хятадын эх газрын томоохон талбайг эзэлдэг. Тэд Хятад Тайванийн хооронд тогтоосон албан бус шугамыг агаарын хөлөг давсан тохиолдолд халдлага гэж үздэг ажээ.

Тэрээр Тайпэй хотод байлдааны хөлөг онгоц болон пуужин угсрах зорилгоор олон тэрбум долларыг батлан хамгаалахын зардал болгон батлах талаар хэлэлцэх үеэр ийнхүү мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn