Шри-Ланкын Засгийн газар цэргүүддээ хууль зөрчигчдийг буудах үүрэг болголоо

Шри-Ланк нь 1948 онд Их Британиас тусгаар тогтносноос хойших эдийн засгийн хамгийн гүн хямралд ороод байгаа бөгөөд амьжиргаагаа залгуулж хүчрэхгүй болсноор ард иргэд нь бухимдлаа илэрхийлцгээж байна.
Шри-Ланкын Засгийн газар цэргүүддээ хууль зөрчигчдийг буудах үүрэг болголоо

Шри-Ланкад Засгийн газрын эсрэг жагсаалыг дарж авахын тулд хууль зөрчиж, эсэргүүцэл үзүүлсэн хэнийг ч шууд буудахыг үүрэг болгожээ.

Тус арлын улс эдийн засгийн гүн хямралд ороод буйтай холбогдуулан жагсагчид Ерөнхийлөгч Готабая Ражапаксаг огцрохыг шаардаж байгаа юм.

Эсэргүүцлийн жагсаал хурцдаж, мөргөлдөөн болж хувирснаар түүний ах Махинда Ражапакса даваа гарагт тус улсын ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон ч байдал намжаагүй байна.

Ингэснээр Шри-Ланкийн Засгийн газар олон нийтийн өмчийг тонон дээрэмдэж, бусдын амь насанд хохирол учруулах гэсэн хэн рүү ч шууд гал нээхийг цэргүүддээ үүрэг болгожээ.

Мөн нийслэл Коломбо хотын гудамж талбайд зэвсэгт хүчин, тэнгисийн цэргийн хүчин болон агаарын цэргийн хүчний хэдэн арван мянган алба хаагчийг байрлуулаад байна.

Хэв журам сахиулахаар хэдэн мянган цэрэг гудамж талбайд байрласан хэдий ч тайвнаар эсэргүүцлээ илэрхийлсэн жагсагчдыг хамгаалахын тулд хангалттай арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр мягмар гарагийн үдээс хойш Коломбо хотын Цагдаагийн газрын дэд дарга руу жагсагчид олноороо дайрч, биед нь халдсан байна.

Хэв журам сахиулахаар хэдэн мянган цэрэг гудамж талбайд байрлуулсан хэдий ч тайвнаар эсэргүүцлээ илэрхийлсэн жагсагчдыг хамгаалахын тулд хангалттай арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр мягмар гарагийн үдээс хойш Коломбо хотын Цагдаагийн газрын дэд дарга руу жагсагчид олноороо дайрч, биед нь халдсан байна.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, даваа гарагаас хойш 8 хүн амь үрэгдсэн бол 200 гаруй хүн шархдан эмнэлэгт хүргэгдээд байна.

Хүчирхийллийг таслан зогсоохын тулд пүрэв гарагт хүртэл тус арлын улсад хөл хорио тогтоогоод байгаа аж. Гэвч урьд шөнө нийслэл Коломбо хотын хаа сайгүй эмх замбараагүй байдал үүсэж, эсэргүүцлээ илэрхийлэгчид автобуснуудыг нуур руу шидэж, барилга байгууламж болон тээврийн хэрэгслүүдийн цонхыг хагалж, дугуй шатаасан байна.

Мөн улс төрчдийн 50 гаруй сууцыг өнгөрсөн шөнө шатаажээ. Жагсагчид Ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн өргөөнийх нь гадна цуглан түүнийг огцрохыг шаардсаар байна.

Шри-Ланк нь 1948 онд Их Британиас тусгаар тогтносноос хойших эдийн засгийн хамгийн гүн хямралд ороод байгаа бөгөөд амьжиргаагаа залгуулж хүчрэхгүй болсон ард иргэд нь ийнхүү бухимдлаа илэрхийлцгээж байна.

Тус улс бараг гадаад валютын нөөцгүй болж, ард иргэд нь хоол хүнс, эм тариа, шатахуун зэрэг нэн шаардлагатай зүйлсийг худалдан авч чадахгүй болжээ.

Тус улсын Засгийн газар олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас санхүүгийн яаралтай тусламж хүсээд байна.

Гадаад валютын гол эх үүсвэр болсон аялал жуулчлын салбар Ковид-19 цар тахлын улмаас уналтад орж, улмаар эдийн засгийн хямралд орсон гэж Шри-Ланкийн Засгийн газар тайлбарлаж байна.

Гэхдээ Шри-Ланк улсад нөхцөл байдал ингэтлээ дордоход эдийн засгийн буруу менежмент ч нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn