Хар тамхины хэргээр оюуны бэрхшээлтэй иргэнийг цаазаллаа

Сингапур улсад 2009 онд гурван халбага героин оруулахыг завдсан хэргээр цаазын ял сонссон Малайз улсын иргэн оюуны хөгжлийн бэрхшээлтэй байсан нь маргаан дагуулж байна.
Хар тамхины хэргээр оюуны бэрхшээлтэй иргэнийг цаазаллаа

Одоогоос 13 жилийн өмнө Малайзаас Сингапур чиглэлд зорчсон нэгэн иргэн зүүн гуяндаа 43 гр героин уяад орох гэж байгаад баригджээ.

Түүний нэрийг Нагентран Дармалингам гэдэг бөгөөд тус улсад цаазын ял сонссоноосоо хойш шоронд саатуулагдсаар байсан юм. Саяхан түүнийг цаазалсан болохыг эгч нь баталжээ. Эмнэлгийн шинжээч түүнийг хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой болохыг нотолсон байлаа. Гэвч шүүхээс “Дармалингам хийж буй үйлдэл, гэмт хэргээ маш сайн ойлгож, мэдэж байсан” гэдэг үндэслэлээр цаазын ял дээр тууштай зогссон. Хамгийн сүүлд ээжийнх нь давж заалдах өргөдлийг хэрэгсэхгүй болгосноор хамаг найдвар тасарчээ. Дармалингамын гэр бүл гар л багтах зайтай шилэн хаалтын цаанаас түүнийг тэвэрч эцсийн замд нь үдсэн хэмээн Reuters мэдээллээ.

Сингапур хар тамхи, мансууруулах бодисын эсрэг хамгийн хатуу хуультай орон юм. Тус улсад 15 граммаас дээш хар тамхи авч яваад баригдвал цаазын ялтай. Оюуны бэрхшээлтэй иргэнийг цаазлахыг олон улсын хуулиар хориглосон байдаг. Түүнийг өршөөн хэлтрүүлэхийг дэлхий нийтээрээ гуйсан ч сонссонгүй. “Сингапурын шүүх засаглал эмгэнэлтэй алдаа гаргалаа” хэмээн Reprieve хүний эрхийн байгууллагаас мэдэгдэв. Тэрбумтан Ричард Брэнсон, жүжигчин Стефен Фрай зэрэг алдартнууд түүнийг өршөөн хэлтрүүлэхийг хүссэн ч ийнхүү талаар боллоо.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn