Хятад улсад H3N8 шувууны ханиадны анхны тохиолдол хүнд илэрлээ

Хятад улсад шувууны ханиадны H3N8 омгийн вирус хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн ч хүмүүсийн дунд тархах эрсдэл бага байна гэж тус улсын эрүүл мэндийн газраас мягмар гарагт мэдэгдэв.
Шувууны томуугийн бичил зураг
Шувууны томуугийн бичил зурагCDC/F.A. Murphy

БНХАУ-ын Хэнань мужид 4 дүгээр сарын 5-ны өдөр дөрвөн настай хүү халуурч, бусад шинж тэмдэг илэрсний дараа уг өвчний халдвар авсан болох нь тогтоогджээ. Харин ойрын хавьталд орсон хүмүүс вирусийн халдвар аваагүй болохыг тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс мэдэгдэлдээ дурдсан байна.

Халдвараар өвчилсөн хүүхэд гэртээ өсгөдөг тахиа болон хэрээтэй харьцдаг байжээ.
H3N8 хувилбар өмнө нь дэлхийн бусад оронд адуу, нохой, шувуу, далайн хав зэрэг амьтдад илэрч байсан ч уг вирусээр халдварласан хүний тохиолдол бүртгэгдэж байгаагүйг Үндэсний эрүүл мэндийн комисс дурдлаа.

Комиссын анхны үнэлгээгээр уг хувилбар хүмүүст халдварлаж том хэмжээний тахал үүсгэх эрсдэл бага байгааг тогтоожээ.

Хятад улс фермийн болон зэрлэг шувуудын асар их төрөл зүйлтэй тул шувууны вирус холилдож, мутацид ороход тохиромжтой орчин бүрдүүлдэг байна.

Хятадад шувууны ханиадны олон төрөл байдаг бөгөөд шувууны аж ахуй эрхэлдэг хүмүүст үе үе халдварладаг. Өнгөрсөн онд л гэхэд H10N3 вирусийн халдвар анх хүнд илэрч байсан юм.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn