АНУ Консулын ажилтнуудаа Шанхайгаас гарахыг зөвлөв

Шанхай хот дахь Ковид-19 халдварын нөхцөл байдал, хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор тус шийдвэрийг гаргажээ.
АНУ Консулын ажилтнуудаа Шанхайгаас гарахыг зөвлөв
© Bloomberg

АНУ-ын Төрийн Департментаас Шанхай дахь консулын газрын зайлшгүй шаардлагатайгаас бусад ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийг аюулгүй байдлын үүднээс Шанхай хотыг яаралтай орхин явах буюу эх орондоо буцахыг зөвлөсөн байна.

3 дугаар сарын 28-наас эхэлсэн тэг зогсолтын улмаас Шанхай хотын 25 сая оршин суугчийн нөхцөл байдал хүндрээд байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлсээр буй. Тээврийн жолооч нар хөл хорионд орсноор хүнсний нийлүүлэлт тасалдаж, иргэд хүнсний хомсдолд орсноос эхлээд амиа хорлох явдал цөөнгүй гарч байна. Ковид-19 халдвар авсан нь тогтоогдсон иргэдийг эмнэлэгт шууд тусгаарлаж, гэрийн тэжээмэл амьтдыг нь хэрцгийгээр устгаж буй бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр мөн тарсан.

Түүнчлэн халдвар авсан хүүхдүүдийг эцэг эхээс нь хүчээр салган тусгаарлаж буй явдал ч шүүмжлэл дагуулсаар байна. Улмаар Бээжингийн хатуу бодлогыг эсэргүүцсэн иргэд дэглэм зөрчин гудамжинд гарч эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн тул эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хятадын ардын чөлөөлөх армийн анги нэгтгэлүүдийг Шанхай хотод оруулж эхлээд байгаа юм.

Хятадын эрх баригчид Шанхай дах хөл хорионы дэглэмийг сулруулах талаар хэлэлцэж байгаа ч тэг халдварын бодлогоосоо ухрахгүй, Ковид-19-тэй зохицож амьдрах цаг болоогүй гэж үзсэн хэвээр байна. Өнгөрсөн ням гарагт оргилдоо хүрсэн (25,000 тохиолдол) Шанхай хотын халдварын тархалт бага зэрэг буурч 23,000 болсон хэдий ч хөл хорио тогтоохын өмнө халдварын тоо хоногт 5,000 байжээ.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn