Украин дахь Оросын хохирол Афганы дайнаас давлаа

1979-1989 оны хооронд арван жил сунжирсан Афганы дайнд зөвлөлтүүд 14 мянга гаруй цэргээ алдсан түүхтэй. Тэгвэл ердөө сар гаруйхан хугацаанд үргэлжилж буй Украины дайнд оросын 16 мянга гаруй цэргийн алба хаагч одоогоор амь үрэгдээд байна.
Украин дахь Оросын хохирол Афганы дайнаас давлаа
© WSJ

Украины талын мэдээлснээр 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар оросын нийт 17 мянга орчим цэрэг алагджээ.

Украины арми оросын танк 586ш, байлдааны нисэх онгоц 123ш, байлдааны нисдэг тэрэг 127ш, артиллерийн цогцолбор 302ш, хуяг тээвэрлэгч 1,694ш, богино зайн баллистик пуужин 4ш, зенит-пуужингийн цогцолбор 95ш, байлдааны усан онгоц 7ш, автомашин 1,150ш, түлш тээвэрлэгч 73ш, дрон 66ш, агаарын довтолгооноос хамгаалах иж бүрдэл 54ш, цэргийн тусгай техник хэрэгсэл 21ш тус тус устгасан байна.

НАТО-гийн тооцоогоор (3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар) Украин дахь оросын цэргийн нийт бие бүрэлдэхүүний 25% нь жагсаалаас гарсан гэж дүгнэсэн юм. Тодруулбал, оросын 190 мянган цэргээс 40 мянга орчим нь байлдааны чадваргүй болсон буюу алагдаж, шархдаж, эсвэл олзлогдож, сураггүй алга болсон гэжээ. Үүнээс амь үрэгдсэн цэргийн тоог 7,000-15,000 гэж багцаалсан байна.

Харин оросын “Комсомольская правда” сонин 3 дугаар сарын 20-ны байдлаар оросын арми нийт 9,861 цэргийн хохирол амссан, гэмтэж шархадсан цэргийн тоо 16,153-д хүрсэн талаар өөрийн цахим хуудастаа мэдээлсэн боловч удалгүй устгасан юм.

Эх сурвалж: Wall Street Journal

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn