Оросын олигархуудын өмч хөрөнгийг хурааж битүүмжилсээр байна

Италийн хууль сахиулагчид умард Италийн Триест боомтын зогсоолд байсан оросын тэрбумтан А.Мельниченкогийн эзэмшлийн 580 сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн дарвуулт онгоцыг хураасан тухай тус улсын Ерөнхий сайд М.Драгигийн ажлын албанаас мэдээлэв.
Оросын олигархуудын өмч хөрөнгийг хурааж битүүмжилсээр байна
© Raphael Montigneaux

А.Мельниченко нь хөдөө аж ахуйн бордоо үйлдвэрлэлийн Еврохим компанийн үүсгэн байгуулагч бөгөөд нүүрс олборлолтын СУЭК компанийн гол хувьцаа эзэмшигч юм.

А.Мельниченкогийн “А” дарвуулт онгоц
А.Мельниченкогийн “А” дарвуулт онгоц© Bloomberg
 Г.Тимченкогийн “Lady Lena”
Г.Тимченкогийн “Lady Lena”© Boat International

Үүнээс гадна В.Путины ойрын хүрээлэлд багтдаг тэрбумтан Г.Тимченкогийн 55 сая ам.долларын үнэтэй “Lena” болон оросын гангийн магнат А.Мордашовын 71 сая ам.долларын үнэтэй “Lady M” нэртэй тансаг усан онгоцыг мөн хураасан бөгөөд Итали улс оросын нийт 764 сая ам.долларын хөрөнгийг битүүмжлээд байгаа аж.

А.Мордашовын “Lady M”
А.Мордашовын “Lady M”© Boat International
И.Сечиний “Amore Vero”. Анх эхнэрийнхээ нэрээр “St. Princess Olga” гэж нэр байсан.
И.Сечиний “Amore Vero”. Анх эхнэрийнхээ нэрээр “St. Princess Olga” гэж нэр байсан.© Boat International

Түүнчлэн Франц улс В.Путины хамтран зүтгэгч, Роснефть компанийн захирал И.Сечиний 120 сая ам.долларын үнэтэй “Amore Vero” усан онгоцыг Марсель хотын ойролцоох Ла-Сьота боомтод битүүмжилсэн бол оросын өөр нэг олигархи А.Усмановын 594 сая ам.долларын үнэтэй “Dilbar” усан онгоцыг Германы Хамбург боомтод битүүмжлээд байгаа билээ.

А.Усмановын “Dilbar”
А.Усмановын “Dilbar”© Boat International

Эх сурвалж: Bloomberg.com, bloomberg.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn