Оросын тэрбумтнуудын хөрөнгө хөдөлгөөнд орсоор байна

Оросын олигархуудын татварын диваажин болсон газар нь Кипр улс байсан бол Европын Холбооны хоригийн улмаас тэд мөнгөө өөр тийш шилжүүлж эхэлжээ.
Оросын тэрбумтнуудын хөрөнгө хөдөлгөөнд орсоор байна
© Bloomberg

Оросын тэргүүн баячуудын тоонд ордог 20 олигархын 261 тэрбум ам.долларын хөрөнгийн тал нь Кипрт бүртгэлтэй компаниудад байршдаг байжээ.

Тухайлбал, оросын гангийн магнат В.Рашников Кипрт байршуулсан 4 тэрбум ам.доллароо хориг тавихаас хоёр долоо хоногийн өмнө Орос руу буцаан татжээ. Тэрбумтан А.Мордаовын хувьд 1.5 тэрбум ам.доллароо Их Британийн Виржиний арлууд дахь оффшор бүс рүү шилжүүлсэн байна.

Байгалийн хийн Новатек компанийн эзэн Л.Михельсон 4.8 тэрбум ам.долларын хөрөнгөө Кипрээс шилжүүлжээ. 24 тэрбум ам.долларын хөрөнгөтэй оросын тэргүүн баян В.Потанин мөн л Кипрт бүртгэлтэй хөрөнгөө Владивосток дахь татварын тусгай бүс рүү татан авчээ.

Үүнээс гадна Мальдив, Маврикийн арлууд, Дубай руу оросын баячууд хөрөнгөө идэвхтэй шилжүүлж байгааг Блүүмберг мэдээлсэн. Энэ долоо хоногт Персийн булангийн орнуудад айлчилсан Германы эдийн засгийн хөгжлийн сайд Арабын Нэгдсэн Эмиратын эрх баригчидтай уулзахдаа хоригоос зугтсан оросын олигархуудын хөрөнгө Дубай руу цутгаж байгааг онцолж, анхаарлаа хандуулахыг хүссэн.

Мөн BNP Paribas, Credit Agricole, Deutsche Bank AG, Commerzbank, Goldman Sachs, JPMorgan Chase, Rothschild & Co. зэрэг ОУ-ын томоохон банк, санхүүгийн байгууллагууд ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоож, дэлхийн бусад салбарууддаа оросын харилцагчдад үйлчилгээ үзүүлэхийг хориглосон юм.

Эх сурвалж: Bloomberg, www.bloomberg.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn