QUAD эвсэл Украины асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

Японы Ерөнхий сайд Кишида Фумио Энэтхэг улсад айлчилж, Шинэ Дели хотноо Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модитой уулзсан бөгөөд уулзалтын дараах хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд Кишида аливаа улс орны хил хязгаарыг хүчээр өөрчлөхийг хүлээн зөвшөөрч болохгүй хэмээн мэдэгдэв.
QUAD эвсэл Украины асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
© Bloomberg

Хөрш орон руугаа халдан түрэмгийлэх В.Путины шийдвэр нь ноцтой асуудал бөгөөд дэлхийн дэг журмыг эвдэн бусниулсан үйлдэл хэмээн тэрээр нэмж хэлжээ. Харин Ерөнхий сайд Н.Моди хоёр талын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар хөндөн ярьсан байна.

Энэтхэгийн хувьд Хятадтай хүчний тэнцвэр хангахад Орос чухал нөлөөтэйг харгалзан, мөн оросын зэвсгийн томоохон худалдан авагчийн хувиар Украины асуудлаар Москваг илэрхий буруутгахаас зайлсхийх байр суурь баримталж буй.

Түүнчлэн хориг арга хэмжээний улмаас оросын газрын тосыг хямдралтай үнээр ч худалдан авах улс орон олдохгүй байсан бол Энэтхэг улс Урал маркийн газрын тосыг худалдан авахаар болж Москвагийн аминд орсон.

Гэхдээ Шинэ Дели дайныг эцэслэхийн тулд талуудыг яриа хэлэлцээний замыг сонгохыг уриалсан бөгөөд Японы Ерөнхий сайд Кишида хэлэхдээ, Украинд гал зогсоох, энх тайван тогтоохын төлөө хоёр тал хамтран ажиллана гэжээ.

Энэтхэг, Япон улсууд хоёул Хятадтай газар нутгийн маргаантай бөгөөд бүс нутагт Бээжингийн нөлөө нэмэгдэж буй явдалд болгоомжлонгуй ханддаг. Тус хоёр орон АНУ, Австралийг эгнээндээ нэгтгэсэн Дөрвөл буюу QUAD эвслийн хүрээнд аюулгүй байдлын салбарт идэвхтэй хамтран ажиллаж эхлээд байгаа билээ.

АНУ, Австрали, Япон улсууд QUAD эвслийг Украины асуудлаар нэгдмэл байр суурьтай болгохоор Энэтхэгийг ятгахаар чармайж буй нь Японы ерөнхий сайдын айлчлалаар нотлогдож байна.

Төрийн нарийн бичгийн дарга В.Нуланд, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар нар
Төрийн нарийн бичгийн дарга В.Нуланд, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар нар© The Hindu

Үүнээс гадна Австралийн Ерөнхий сайд С.Моррисон Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модитой даваа гарагт онлайн уулзалт хийсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч В.Нуланд мягмар гарагт Энэтхэгийн Гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ Шинэ Дели Орос, Хятад зэрэг дарангуйлагч дэглэмийн эсрэг зогсох ёстой хэмээн мэдэгдсэн юм.

© State Department

Эх сурвалж: Bloomberg, The Hindu

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn