Катар: Дайны жинхэнэ ялагч

Орос-Украины дайн Катар улсад шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) экспортоо нэмэгдүүлэх маш том боломж олгожээ.
Катар: Дайны жинхэнэ ялагч
© Bloomberg

Сүүлийн хэдэн долоо хоногт Европын Холбоо (ЕХ)-ны удирдагчид, Европын зарим орны төр засгийн өндөр албан тушаалтнууд ээлж дараалан Катарын нийслэл Дохаг зорив. Уулзалтаар яригдсан гол асуудал нь шингэрүүлсэн байгалийн хий. Аль болох их хэмжээгээр, аль болох ойрын хугацаанд хий нийлүүлэх хүсэлтийг ЕХ-ны зүгээс тавьсан. Өнгөрөгч долоо хоногт ОХУ Польш, Болгарт хий нийлүүлэхээ зогсоосон явдал ЕХ-г бүр ч шавдуулахад хүргэлээ.

Томоохон LNG экспортлогчид
Томоохон LNG экспортлогчид

Үүний үр дүнд 4 дүгээр сард Катарын LNG экспортын хэмжээ 7.5 сая тонныг давснаар катарчууд АНУ-ыг ардаа орхин дэлхийн хамгийн том LNG экспортлогч орон болсны дээр 2014 оноос хойш анх удаа тус улсын эрчим хүчний түүхий эдийн экспорт 1 дүгээр улиралд 100 тэрбум ам.долларыг давав.

Катарын экспортын хэмжээ (тэрбум ам.доллароор)
Катарын экспортын хэмжээ (тэрбум ам.доллароор)
Катарын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ
Катарын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ

Катар улс 2027 он гэхэд LNG олборлолтын гарцаа 60%-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж, 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. 3 сая хүнтэй тус улс сүүлийн жилүүдэд Ирантай тогтоосон найрсаг харилцааныхаа улмаас Саудын Араб, АНЭУ зэрэг Персийн булангийн хөрш орнуудынхаа зүгээс шахалт хавчлагад өртөж, эдийн засаг нь нэлээдгүй хүндрээд байсан юм. Тэгвэл геополитикийн шинэ нөхцөл байдал Катарт таатай боломж олгож, АНУ, ЕХ-ны дэмжлэгтэйгээр хөршүүдтэйгээ харилцаагаа хэвийн болгох, эдийн засгаа сэргээх үүд хаалгыг ийнхүү нээжээ.

Катарын шейх Тамим бин Хамад аль Тани Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдентэй уулзаж, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийг тогтвортой байдлыг хангах асуудлаар ярилцав. Уулзалтын үеэр Ж.Байден Катар улсыг НАТО-гийн гишүүн бус АНУ-ын гол холбоотны нэг хэмээн тодорхойлсон юм.
Катарын шейх Тамим бин Хамад аль Тани Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдентэй уулзаж, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийг тогтвортой байдлыг хангах асуудлаар ярилцав. Уулзалтын үеэр Ж.Байден Катар улсыг НАТО-гийн гишүүн бус АНУ-ын гол холбоотны нэг хэмээн тодорхойлсон юм.© Bloomberg

1990-ээд онд газрын тосны үнэ унаж, Катарын эдийн засаг хямраад байсан үед тус улсын Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Абдулла бин Хамид аль Аттияа Германд айлчилж LNG нийлүүлэх санал анх тавьж байсан бөгөөд тухайн үед германы тал “Уучлаарай. Бидэнд танай хий хэрэггүй ээ. Бид оросоос хангалттай хэмжээний байгалийн хий хямд үнээр авахаар болсон” гэж байсныг экс сайд дурсаад одоо харин байдал өөрчлөгдсөнийг онцлов.

ДАШТ зохион байгуулагдах “Лусайл” стадион
ДАШТ зохион байгуулагдах “Лусайл” стадион© Bloomberg

Доха LNG экспортоос олох нэмэлт орлогоо 450 тэрбум ам.долларын нөөцтэй баялгийн сангаараа дамжуулан Barclays, Volkswagen зэрэг европын томоохон компаниуд, Лондон, Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн бизнесүүд болон технологийн салбарт үргэлжлүүлэн хөрөнгө оруулах аж. Мөн энэ оны 12 дугаар сард Катарт зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ тус улсын эдийн засагт 20 тэрбум ам.долларын орлого оруулах тооцоо гарчээ.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn