
“2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн оршин суугчид ОХУ-ын нутаг дэвсгэрээс гадуур байрлах банк болон санхүүгийн зах зээлийн бусад байгууллагад нээлгэсэн данс руугаа (хадгаламж) гадаад валют шилжүүлэхийг хориглоно” гэж баримт бичигт дурджээ.
Мөн гадаад төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээс олгож буй цахим төлбөрийн хэрэгслээр данс нээлгүйгээр мөнгөн гуйвуулга хийхийг хоригложээ.
АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба өмнө нь Оросын Төв банк, Төрийн сан, Үндэсний баялгийн сантай гүйлгээ хийхийг хориглож байсан бөгөөд барууны орнуудын шинээр тавьж буй хориг арга хэмжээ нь Оросын Төв банкны нөөцийг ашиглах боломжийг хязгаарласан гэж ОХУ-ын Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина өгүүлэв.
Мөн Путин экспортлогч компаниудад 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн олсон валютын орлогынхоо 80%-ийг зах зээлд борлуулах тухай хуульд гарын үсэг зуржээ.
Эх сурвалж: Reuters, РИА Новости