Энхийн яриа хэлэлцээ мөргөлдөгч талуудад ямар ашигтай вэ?

Орос, Украины хооронд энхийн гэрээ байгуулах боломж бага байгаа хэдий ч гарах үр дагавар нь сонирхолтой.
Энхийн яриа хэлэлцээ мөргөлдөгч талуудад ямар ашигтай вэ?
@ Reuters

Орос анх дайн эхлүүлснээс хэдхэн хоногийн дараа буюу 2022 оны 2 дугаар сарын сүүлчээс хойш Украин, Орос хоёр энхийн хэлэлцээ хийх уулзалт үе үе хийж байна. Гэвч Оросууд Украины Мариуполь боомт хот руу дайралт хийсээр байгаа, мөн Буча хотод энгийн иргэдийг олноор нь хөнөөсөн хэргүүд энхийн хэлэлцээ хийхэд хүндрэл учруулж байгаа юм.

4 дүгээр сарын 12-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энхийн хэлэлцээрийн мэдээ хүлээж байсан иргэдийн найдварыг унтрааж, "Хэлэлцээ дахин мухардалд орсон” гэж мэдэгдэв. Харин Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк "Хэлэлцээрт хүрэхэд туйлын хэцүү байгаа ч үргэлжилсээр байна" хэмээв.

Энхийн яриа хэлэлцээр хэр их бүтэлгүйтдэг вэ, яагаад?

Ихэнх тохиолдолд энхийн яриа хэлэлцээр бүтэлгүйтдэг. Шведийн Уппсалагийн их сургуулийн судалгааны дагуу 1946-2005 оны хооронд болсон 288 мөргөлдөөний ердөө 39 нь буюу 13.5% нь энхийн гэрээгээр дууссан байна. Бусад нь аль нэг талын ялалтаар эсвэл энхийн гэрээ байгуулалгүй, хэн нэгэн ялалт байгуулалгүй төгсгөл болсон.

Гэхдээ мөргөлдөгч талууд энхийн хэлэлцээнд хүрч чадаагүй ч гэсэн ямар нэг байдлаар яриа хэлэлцээр хийснээр түр галыг зогсоох буюу хүмүүнлэгийн коридор байгуулах замаар энгийн иргэдэд учрах хохирлыг бууруулах боломжтой байдаг.

Дайтаж буй талуудад энхийн хэлэлцээ хэр ашигтай байж болох вэ?

Маш их ашигтай байж болно. Учир нь энхтайвны яриа хэлэлцээ мөргөлдөөнийг эцэслэх тохиролцооны үндэс суурийг бий болгож чадахын зэрэгцээ нийгэмд үзүүлэх хор хөнөөлийг бууруулж чадна. Хэрэв дайтаж буй талууд гал зогсоохыг зөвшөөрч, хэлэлцээрээ дагаж мөрдвөл хоёр тал хохирохоос зайлсхийх мөн итгэлцлийн анхны суурийг бий болгох боломжтой.

Тухайлбал, Суданы Нуба уулын гал зогсоох хэлэлцээр 2002 оноос хойш өмнөд болон хойдын энхийн хэлэлцээг илүү өргөн хүрээнд, илүү утга учиртай явуулах боломжийг олгож итгэлцлийг бий болгоход тусалсан гэж үздэг. Хүчирхийллийг таслан зогсоож, хүний ​​амь насыг аврахад туслах нарийн хэлэлцээрүүд ч хэрэгжих боломжтой.

Эх сурвалж: theconversation

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn