Дэлхийд вакцинжуулалтаараа тэргүүлж буй улс

Палау Улсын 12-оос дээш насны иргэдийн 99% нь Ковид-19 цар тахлын эсрэг хоёр тун вакцинд бүрэн хамрагджээ.
Дэлхийд вакцинжуулалтаараа тэргүүлж буй улс

Палау хэмээх Номхон далайн бяцхан арал улс Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын хувиараа дэлхийд тэргүүлж байна гэж Олон улсын улаан загалмай нийгэмлэг (ОУУЗН) мэдэгдээд, энэ улсаас үлгэрлэж, хүн амаа вакцинжуулах ажлыг эрчимжүүлэхийг бусад улс оронд уриаллаа.

ОУУЗН-ийн мэдэгдсэнээр, Палау улсын 12-оос дээш насны иргэдийн 99% нь Ковид-19 цар тахлын эсрэг хоёр тун вакцинд бүрэн хамрагджээ. Өөрөөр хэлбэл, тус улсын 16,512 иргэн өнөөдрийн байдлаар корона вирусийн вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа аж.

Ингэснээр Номхон далайн баруун хэсгийн 500 орчим арлын олтриг Палау Улс нь вакцинжуулалтын хувиараа дэлхийн улс орнуудын жагсаалтын хамгийн эхэнд буюу 10 сая хүн амынхаа 80%-ийг бүрэн вакцинжуулаад байгаа Португалын өмнө бичигдэж байна.

Вакцины нийлүүлэлт тасалдах болон хүн амын дундах эргэлзээ зэрэг хүчин зүйлсийн улмаас Палау улстай адил цөөн хүн амтай жижиг улсуудын вакцинжуулалтын хувь маш доогуур байгаа ажээ. Тухайлбал, 650.000 орчим хүн амтай Соломоны Арлууд улс болон 119.000 хүн амтай Кирибати Улс хүн амынхаа 10 хүрэхгүй хувийг вакцинжуулалтад бүрэн хамруулаад байна гэж ОУЗЗН мэдэгджээ.

Тэгвэл Австралиас хойш 150 км-т орших Папуа Шинэ Гвиней улсын хүн амын ердөө 1 хүрэхгүй хувь нь хоёр тун вакцин хийлгээд байна.

Номхон далайн хар салхины улирал ойртож, цар тахалд нэрвэгдээд буй хүмүүсийн аж амьдралд илүү их хор хөнөөл учруулах эрсдэлтэй буй энэ үед бүс нутгийн вакцинжуулалтыг эрчимжүүлэх нь чухал байгааг ОУУЗН онцолжээ.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn