В.Зеленский: Оросууд Украины нутаг дэвсгэрийн 20%-ийг булаан эзлээд байна

ОХУ Украины эсрэг түрэмгийлэл эхлүүлснээс хойш 100 өдөр өнгөрчээ.
В.Зеленский: Оросууд Украины нутаг дэвсгэрийн 20%-ийг булаан эзлээд байна

Оросын цэргийн хүчнийхэн Украины нутаг дэвсгэрийн 20%-ийг булаан эзлээд байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ.

В.Зеленский пүрэв гарагт буюу өчигдөр Люксембургийн парламентад онлайнаар үг хэлэхдээ “Оросын армийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ байлдааны бэлэн байдалд шилжиж, энэ түрэмгийлэлд оролцож байна. Байлдааны фронтын шугам 1,000 гаруй км болж тэлсэн” гэжээ.

Өөрөөр хэлбэл, оросын цэргүүд Нидерланд, Бельги болон Люксембургийн газар нутгийг нийлүүлснээс ч том газар нутгийг түрэмгийлэн эзлээд байна гэж тэрээр хэлсэн байна.

ОХУ Украины эсрэг түрэмгийлэл эхлүүлснээс хойших 100 дахь өдөр нь өнөөдөр болж байна.

В.Зеленскийн хэлсэнчлэн, энэ түрэмгийллийн улмаас хэдэн мянган хүн амь үрэгдэж, дайжин дүрвэсэн бөгөөд одоо Украины зүүн нутгийн Донбассын бүсийн Луганск мужийн Северодонецк хотод оросуудын давшилт эрчимжиж, тэнд өдөрт Украины 100 хүртэлх тооны цэрэг амь үрэгдэж байгаа аж.

Оросын хүчнийхэн бэхлэлтийг сэтлэхийн тулд Северодонецк хот руу "бүх талаас" дайрч байна гэж Луганск мужийн Сергей Гайдай мөн хэлжээ.

Эх сурвалж: Reuters, EconomicTimes

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn