Украин эр Оросын танкийг чирч өгөхөөр "санал тавьжээ"

Замд таарсан Оросын танкийг нутаг руу нь чирч хүргэхээр санал тавьсан Украин залуугийн бичлэг цацагджээ.
Украин эр Оросын танкийг чирч өгөхөөр "санал тавьжээ"
Independent.co.uk

Нэгэн Украин эр өөрийн нутагт зам дээр зогсож таарсан Оросын танкчидтай яриа өрнүүлж, тэдэнд туслахыг санал болгожээ. Хамгийн сонирхолтой нь, тэрээр Орос цэргүүдээс айх бус тэдэнтэй энгийн ярилцаж танк нь яагаад саатсаныг асуусан байна.

Цэргүүд түлш нь дуусаад зогсож байгааг хэлэхэд "Та нарыг буцаагаад Орос руу чинь чирээд хүргэж өгч болно шүү" гэж санал болгожээ. Орос цэргүүд инээлдэж, хэвлэл мэдээллээр ямархуу сонинтой байгааг сураглахад "Дэлхий даяар бид нар ялж, харин Оросууд бууж өгч байгаа гэж бичиж байна. Та нарыг хаашаа юунд явж байгаагаа ч мэдэхгүй гэж ярьж байна" хэмээн шуудхан хэлж байгаа нь бичлэгээс харагдаж байна. Уг бичлэг цацагдсанаас нэг хоног ч бололгүй 1.3 сая хүн үзжээ.

Эх сурвалж: independent.co.uk

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn