Польш: Оросын 45 дипломатчийг албадан гаргана

Польшийн сөрөх тагнуулын байгууллага болох Дотоод аюулгүй байдлын албанаас Варшав дахь ОХУ-ын ЭСЯ-ны 45 ажилтныг дипломат халхавчаар ажиллаж буй тагнуулчид хэмээн зарлалаа.
Польш: Оросын 45 дипломатчийг албадан гаргана
© The Moscow Times

Тэдгээр 45 дипломатчийн нэрсийг Польшийн Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн бөгөөд “persona non grata” буюу тааламжгүй этгээдээр зарлаж, хугацаа заан Польш улсын нутаг дэвсгэрийг орхин гарахыг шаардах ажээ.

Дотоод аюулгүй байдлын албаны хэвлэлийн төлөөлөгчийн уламжилснаар оросын тусгай албадтай хамтран ажилласан польшийн харьяат нэг иргэнийг баривчлан саатуулжээ.

Эх сурвалж: The Moscow Times

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn