ОХУ Донецк, Лугансктай дипломат харилцаа тогтоолоо

Донецк болон Луганскийн гадаад харилцааны сайд Наталья Никонорова, Владислав Дейнего нарт энэ үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров баярын цахилгаан илгээсэн байна.
ОХУ Донецк, Лугансктай дипломат харилцаа тогтоолоо

ОХУ 2 дугаар сарын 22-нд Бүгд Найрамдах Донецк Ард Улс (БНДАУ) болон Бүгд Найрамдах Луганск Ард Улстай (БНЛАУ) дипломат харилцаа тогтоолоо гэж Оросын Гадаад харилцааны яам мэдэгдлээ.

“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины гаргасан зарлигийн дагуу ОХУ болон БНДАУ, БНЛАУ-ын хооронд элчин сайдын яамдын түвшинд дипломат харилцаа тогтоох хэлэлцээрийг холбогдох талуудын гадаад харилцааны яамд ноот бичиг солилцох замаар 2022 оны 2 дугаар сарын 22-нд албан ёсоор баталлаа” гэж ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.

Донецк болон Луганскийн гадаад харилцааны сайд Наталья Никонорова, Владислав Дейнего нарт энэ үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров баярын цахилгаан илгээсэн байна.

С.Лавров хэлэхдээ "ОХУ талуудын ард иргэдийн ашиг сонирхол, энх тайван, бүс нутгийн тогтвортой бөгөөд аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд БНДАУ, БНЛАУ-тай хамтын ажиллагаагаа бүх талаар хөгжүүлэх, тэр дундаа гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Украины зүүн нутагт орших Донецк болон Луганскийн тусгаар тогтнолыг зөвшөөрсөн зарлигийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2 дугаар сарын 21-нд гаргасан билээ.

Эх сурвалж: ТАСС

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn