В.Путин: Дайныг зогсоохыг хүсэж байвал Украинд зэвсэг нийлүүлэхээ болих хэрэгтэй

Оросын эсрэг тэмцэхэд туслах зорилгоор Өрнөдийн улс орнууд Украинд их хэмжээний зэвсэг нийлүүлсээр байгаа билээ. Тухайлбал, байлдааны электрон төхөөрөмж, радарын систем, GPS саатуулагч болон шөнийн харааны төхөөрөмж зэрэг 376 сая ам.долларын өртөг бүхий төхөөрөмжүүдийг Украинд нэмж нийлүүлэхээ Их Британи мягмар гарагт мэдэгджээ.
В.Путин: Дайныг зогсоохыг хүсэж байвал Украинд зэвсэг нийлүүлэхээ болих хэрэгтэй

Өрнөдийн улс орнууд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд илүү их шахалт үзүүлж, тус улсад зэвсэг нийлүүлэхээ зогсоосноор дайныг зогсооход тусалж чадна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлжээ.

В.Путин мягмар гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа ингэж хэлсэн байна.

ОХУ-ын түрэмгийллээс үүдэлтэй дайныг зогсоохын тулд хэлэлцээ хийж, гал зогсоохыг Э.Макрон дахин уриалсан ба Мариуполь хотод гарах гарцгүй болоод буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлж өгөхийг В.Путинаас хүссэн байна.

Украины цэрэг
Украины цэрэг

Мариуполь хотод дайн эхэлснээс хойших хамгийн ширүүн тулаанууд өрнөсөн бөгөөд Украины хүчнийхний хяналтад байсан гангийн үйлдвэрийн нурангид хэдэн зуун энгийн иргэд дарагдсан гэгдэж буй юм.

Оросын эсрэг тэмцэхэд туслах зорилгоор Өрнөдийн улс орнууд Украинд их хэмжээний зэвсэг нийлүүлсээр байгаа билээ. Тухайлбал, байлдааны электрон төхөөрөмж, радарын систем, GPS саатуулагч болон шөнийн харааны төхөөрөмж зэрэг 376 сая ам.долларын өртөг бүхий цэргийн төхөөрөмжүүдийг Украинд нэмж нийлүүлэхээ Их Британи мягмар гарагт мэдэгджээ.

2 дугаар сарын 24-нд ОХУ Украины эсрэг түрэмгийлэл үйлдэж эхэлснээс хойш хэдэн мянган энгийн иргэн болон хоёр талын зэвсэгт хүчний алба хаагч амь үрэгдэж, шархдаад байна.

ОХУ Украины нийслэл Киев орчмоос цэргүүдээ татаж, өдгөө Украины зүүн нутгийн Донбассын бүс нутагт байлдааны ажиллагаагаа эрчимжүүлж байна.

В.Путин зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг Өрнөдийн улс орнуудад уриалаад “Украины зүүн нутгийн хот суурин газруудыг бөмбөгдөж, дайны гэмт хэрэг үйлдэж байна” хэмээн Украины зэвсэгт хүчнийхнийг буруушаажээ. Украины зүүн нутгийн дийлэнх хэсэг нь Москвагийн талыг баримтлагч салан тусгаарлагчдын хяналтад байгаа юм.

Мөн Украинтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ Э.Макронд В.Путин мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn