Хилийн чанадад цэргийн хүч ашиглах В.Путины хүсэлтийг Оросын Холбооны Зөвлөл дэмжив

Донбасс гэж нэрлэгддэг Украины зүүн нутгийн Донецк болон Луганск мужийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ шийдвэрийг гаргасан гэж ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Николай Панков тайлбарласан байна.
Хилийн чанадад цэргийн хүч ашиглах В.Путины хүсэлтийг Оросын Холбооны Зөвлөл дэмжив

ОХУ-ын парламентын дээд танхим буюу Холбооны Зөвлөл Оросын цэргийн хүчийг хилийн чанадад ашиглах талаарх Ерөнхийлөгч Владимир Путины хүсэлтийг санал нэгтэйгээр баталжээ.

В.Путин энэ хүсэлтээ Холбооны зөвлөлд Батлан хамгаалахын дэд сайд Николай Панковаар дамжуулан өргөн барьсан аж.

Николай Панковын мэдэгдсэнээр, Донбасс гэж нэрлэгддэг Украины зүүн нутгийн Донецк болон Луганск мужийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ шийдвэрийг гаргажээ. Тэрээр Донбассын нөхцөл байдлыг улам бүр хурцдуулж байна гэж Украиныг буруушаагаад “Ийм нөхцөлд ОХУ ард иргэдийг хамгаалалтад авах нь зүйтэй” гэжээ.

Үүнээс өмнө ОХУ-ын Холбооны зөвлөл нь өөрсдийнхөө тусгаар тогтнолыг зарласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсуудтай найрамдал ба харилцан туслалцааны гэрээ байгуулахыг мөн санал нэгтэйгээр баталсан юм.

В.Путин 2 дугаар сарын 21-нд буюу уржигдар Донецк болон Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлиг гаргасан билээ.

Эх сурвалж: Ukrinform

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn