ОХУ: Украинд шинэ үеийн лазер зэвсгүүд ашиглаж байна

Харин Оросын шинэ үеийн лазер зэвсгийн тухай яриаг дэлхийн II дайнд ялагдахгүйн тулд нацист Германы явуулж байсан “гайхамшигт зэвсгүүд”-ийн тухай суртал ухуулгатай Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский харьцуулан тохуурхсан байна.
ОХУ: Украинд шинэ үеийн лазер зэвсгүүд ашиглаж байна

Украины нисгэгчгүй нисэх аппаратууд буюу дронуудыг устгахын тулд шинэ үеийн хүчирхэг лазер зэвсэг ашиглаж, Өрнөдийн улсуудын Украинд нийлүүлж буй “зэвсгийн үер”-ийг зогсоохын тулд нууц зэвсгүүдийнхээ заримыг нь байрлуулж байна гэж лхагва гарагт ОХУ мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд тив хоорондын баллистик пуужин, цөмийн цэнэгт хошуу бүхий шумбагч дрон, дуунаас хурдан зэвсэг, лазерын зэвсгийг олон нийтэд танилцуулж байсан юм.

Гэхдээ шинэ лазер зэвсгийн талаар В.Путин тодорхой яриагүй байна. Түүний хэлснээр, уг зэвсгийг Дундад зууны үеийн Үнэн алдартны шашны тулаанч лам Александр Пересвет хэмээх хүний нэрээр буюу “Пересвет” гэж нэрлэжээ.

Харин Оросын цэрэг армийн асуудал хариуцсан шадар сайд Юрий Борисов Москвад хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Дэлхийгээс дээш 1,500 хүртэлх км-ын зайд байгаа хиймэл дагуулуудыг ‘Пересвет’ устгах чадалтай бөгөөд энэ зэвсгийг хэдийн өргөнөөр байрлуулж эхэлсэн” гэжээ.

Дрон болон бусад зэвсэг техникийг шатааж чадах ‘Пересвет’-ээс ч илүү хүчирхэг буюу 5 км-ын зайд байгаа дроныг 5-хан секундын дотор устгаж чадах зэвсэг бүтээсэн гэж Ю.Борисов мөн хэлсэн байна. Энэ хүчирхэг зэвсгээ Украинд ашиглаж байгаа эсэхийг асуухад Ю.Борисов “Тийм ээ. Эхний загваруудыг тэнд ашиглаж эхэлсэн. Энэ зэвсгийг ‘Задира’ гэдэг” гэжээ.

Харин Оросын шинэ үеийн лазер зэвсгийн тухай яриаг дэлхийн II дайнд ялагдахгүйн тулд нацист Германы гаргасан “гайхамшигт зэвсгүүд”-ийн тухай суртал ухуулгатай Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский харьцуулан тохуурхсан байна.

“Германчууд дайнд ялах ямар ч боломжгүй болсон гэдэг нь тодорхой болмогц гайхамшигт зэвсгийн талаар суртал ухуулга хийж байсан. Харин бүрэн хэмжээний дайн эхлээд гурван сар болж байхад оросууд бас ‘гайхамшигт зэвсэг’-ээ олох гэж чармайж байна ... Энэ бүхэн нь тэдний төлөвлөгөө бүрэн бүтэлгүйтсэнийг илтгэж байна” гэж В. Зеленский хэлжээ.

‘Задира’ хэмээх зэвсгийн талаар тодорхой мэдээлэл байхгүй боловч 2017 онд Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, Оросын атомын энергийн “Росатом” төрийн өмчит компани физикийн шинэ зарчмуудад суурилсан зэвсгүүд бүтээх хөтөлбөрийн хүрээнд уг зэвсгийг бүтээхэд тусалсан байна.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn