Орос-Украины энхийн хэлэлцээний дараагийн шат Беларусь-Польшийн хилд болно

Нийтлэг байр суурьтай байж болох зарим асуудлыг эхний шатны хэлэлцээний үеэр талууд олсон байна.
Орос-Украины энхийн хэлэлцээний дараагийн шат Беларусь-Польшийн хилд болно

Орос-Украины энхийн хэлэлцээний дараагийн шат ойрын хэдэн өдрийн дотор Беларусь-Польшийн хилд болно гэж даваа гарагт буюу өчигдөр Беларусын Гомель мужид болсон энхийн хэлэлцээнд Оросын төлөөлөгчдийг ахлан оролцсон Владимир Мединский мэдэгдлээ.

"Хамгийн гол нь бид яриа хэлэлцээний үйл явцыг үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Дараагийн уулзалтыг ойрын өдрүүдэд Польш-Беларусын хил дээр хийнэ" гэж В.Мединский эхний хэлэлцээний дараа мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Орос болон Украины төлөөлөгчид хэлэлцээний бүх байр сууриа тодорхой болгож, дараагийн шатны хэлэлцээнд бэлтгэхээр тус тусын нийслэл хот руугаа явжээ.

Нийтлэг байр суурьтай байж болох зарим асуудлыг эхний шатны хэлэлцээний үеэр талууд олсон гэж тэрээр ярьсан байна.

Харин Украины талаас тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк мэдэгдэхдээ “Хэлэлцээ нэлээд ширүүн өрнөлөө. Харамсалтай нь Оросын тал өөрсдийн эхлүүлсэн хор хөнөөлтэй үйлдлээ зөвтгөж, хэт нэг талыг барьсан хэвээр байна” гэжээ.

Эх сурвалж: Xinhua, Ukrinform

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn