С.Лавров: Найрсаг бус харилцаатай улс орнуудын иргэдийг ОХУ руу нэвтрүүлэхгүй

ОХУ-тай найрсаг бус харилцаатай улс орнуудын жагсаалтад АНУ, Канад, Европын Холбооны гишүүн орнууд, Их Британи, Украин, Швейцар, Норвеги, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд болон Сингапур зэрэг улс орнуудыг оруулаад байгаа билээ.
С.Лавров: Найрсаг бус харилцаатай улс орнуудын иргэдийг ОХУ руу нэвтрүүлэхгүй

Найрсаг бус харилцаатай улс орнуудын иргэдийг улс орон руугаа нэвтрүүлэхгүй байхаар ОХУ төлөвлөж байна гэж Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгджээ.

“Хэд хэдэн гадаад улс орны найрсаг бус үйлдлийн хариуд визний журмыг чангатгах тухай ерөнхийлөгчийн зарлигийн төслийг боловсруулж байна” гэж С.Лавров даваа гарагт телевизээр мэдэгдсэн байна.

Энэхүү арга хэмжээ нь яг аль улсад хамаарах талаар тэрээр тодорхой мэдэгдээгүй ч ОХУ-ын засгийн газар өмнө нь "Оросын төр засаг, компани болон иргэдийн эсрэг найрсаг бус үйлдэл хийж буй" буюу Украин руу довтолсонтой нь холбогдуулан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан улс орнуудыг багтаасан “найрсаг бус харилцаатай улс орнуудын жагсаалт”-ыг баталсан юм.

Уг жагсаалтад АНУ, Канад, Европын Холбооны гишүүн орнууд, Их Британи, Украин, Швейцар, Норвеги, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд, Сингапур зэрэг улс орнуудыг оруулаад байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn