
Тэрээр “Токио” телевизэд өгсөн ярилцлагадаа энэ талаар мэдэгдсэн бөгөөд “Ард иргэдийн дунд зарим болгоомжлол бий. Гэхдээ бид аюулгүй байдлын асуудлыг орхигдуулахгүй” гэжээ.
Орос-Украины дайны нөлөөгөөр тус улсад шингэрүүлсэн байгалийн хий, нүүрсний үнэ сүүлийн саруудад огцом нэмэгдээд байгаа юм. Өнгөрөгч сард л нэг кВт/ц эрчим хүчний үнэ 23.47 иенд хүрч, 63%-aар өссөн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд хүргэжээ.
Ийнхүү инфляцын дарамт иргэдийн орлогод нөлөөлж байгааг харгалзан Японы хууль тогтоогчид Засгийн газрын тэргүүний байр суурийг мөн дэмжиж буй. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар иргэдийн 53% нь цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг дэмжсэн бол 38% нь эсэргүүцжээ. Энэ нь Фукушимагийн ослоос хойш иргэдийн олонх цөмийн эрчим хүчийг дэмжсэн анхны тохиолдол юм.
Фукушима Дайчи АЦС-д гарсан ослын дараа тус улсын Цөмийн эрчим хүчний зохицуулах хороо аюулгүй байдлын стандартаа чангатгасан бөгөөд ингэснээр 33 цөмийн реакторын ердөө 10-д нь ажиллах зөвшөөрөл олгожээ.
Эх сурвалж: Bloomberg