АНУ-Иран тохиролцоонд хүрвэл газрын тосны үнэ буурна

Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахян цөмийн хөтөлбөрийн асуудлаар Вашингтонтой тохиролцоонд хүрэхэд ойрхон байна хэмээн мэдэгдэв.
АНУ-Иран тохиролцоонд хүрвэл газрын тосны үнэ буурна
© Bloomberg

Иран улс 2015 онд АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц, Германы талтай цөмийн хэлэлцээр үзэглэж, цөмийн байгууламжуудаа ОУ-ын Цөмийн эрчим хүчний агентлагийн хяналт дор ажиллуулахаар тохиролцсоны үндсэн дээр талууд Тегераны эсрэг авсан эдийн засгийн хоригуудаа цуцалсан.

Гэвч Ерөнхийлөгч Д.Трамп 2018 онд тус хэлэлцээрээс дангаараа гарч, дахин хориг арга хэмжээ авсан юм. Харин Ж.Байдены засаг захиргаанаас Тегерантай шинэ хэлэлцээр байгуулахаар Австрийн Вена хотноо хэд хэдэн удаагийн яриа хэлэлцээ хийгээд байгаа билээ.

Ираны тал эцсийн саналаа Вашингтонд хүргүүлсэн бөгөөд одоо хэрхэх нь Цагаан ордны мэдэх хэрэг гэдгийг Хоссейн Амир-Абдоллахян цохон тэмдэглээд гол асуудал нь Ираны Хувьсгалыг хамгаалах гвардыг АНУ террорист байгууллагын жагсаалтаас хасах явдал гэжээ.

Тегераны хувьд яриа хэлэлцээг урагшлуулахын тулд Йемен дахь иргэний дайныг дуусгавар болгохоор хүчин чармайлт тавьж, Ираны дэмжлэгтэй хусит босогчид болон Саудын Арабын тэргүүлсэн эвслийн хооронд түр гал зогсоогоод байгаа юм.

Цагаан ордон Тегераны шаардлагыг хүлээн авч, эдийн засгийн хоригоо цуцалсан тохиолдолд Иран улс дэлхийн зах зээлд өдөрт 500 мянгаас 1 сая баррель газрын тос нийлүүлэх боломжтой болох бөгөөд ингэснээр Вашингтон нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалсан газрын тосны үнийн өсөлтийг сааруулах боломжтой болно.

Украины хямралаас үүдсэн түүхий эдийн зах зээлийн савлагааг тогтворжуулах зорилгоор Вашингтон Венесуэлтэй мөн давхар яриа хэлэлцээ хийж байгаа билээ.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn