Турк улсын нэрээ солих хүсэлтийг НҮБ зөвшөөрчээ

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррикийн мэдэгдсэнээр, олон улсын бүх үйл хэрэгт “Türkiye” гэсэн нэрийг ашиглана уу гэсэн агуулга бүхий захидлыг Туркийн Гадаад харилцааны сайд Мевлют Чавушоглу НҮБ-ын тэргүүн Антонио Гутеррешт илгээсэн аж.
Турк улсын нэрээ солих хүсэлтийг НҮБ зөвшөөрчээ

Анкара албан ёсны хүсэлт гаргасантай холбогдуулан Турк улсын нэрийг “Türkiye” болгон өөрчлөхийг НҮБ өчигдөр албан ёсоор зөвшөөрчээ.

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррикийн мэдэгдсэнээр, олон улсын бүх үйл хэрэгт “Türkiye” гэсэн нэрийг ашиглана уу гэсэн агуулга бүхий захидлыг Туркийн Гадаад харилцааны сайд Мевлют Чавушоглу НҮБ-ын тэргүүн Антонио Гутеррешт илгээсэн аж.

Türkiye гэдэг нь турк хэлээр “Tурк” /Turkey/ гэсэн үг юм. Тус улс нэгэн зууны тэртээд байгуулагдсанаасаа хойш Turkey гэж нэрлэгдсээр ирсэн билээ.

Энэ долоо хоногийн мягмар гарагт албан ёсоор өргөн барьсан захидлыг хүлээн авсан даруйд тус улсын нэрээ өөрчлөх хүсэлт баталгаажиж, хүчин төгөлдөр болжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган улсынх нь нэрийг бүх хэлээр “Türkiye” гэж дуудаж, бичих тухай санамж бичиг гаргаж, олон нийтээс хүссэнийхээ дараа буюу өнгөрсөн оны 12 дугаар сараас нэр өөрчлөх ажлыг эрчимжүүлж эхэлсэн юм.

“Türkiye гэдэг энэ нэр бол Туркийн ард түмний соёл, соёл иргэншил болон үнэт зүйлсийн хамгийн сайн төлөөлөл, илэрхийлэл юм” гэж Р.Т.Эрдоган мэдэгдэж байсан билээ.

Туркийн төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тухайлбал “Анадолу” мэдээллийн агентлаг “Türkiye” гэх нэрийг ашиглаад эхэлсэн байна.

Экспортын бараанд мөн “Made in Türkiye” гэх шошго хадахыг Р.Т.Эрдоган үйлдвэрлэгчдэдээ үүрэг болгож, энэ оны 1 дүгээр сараас “Hello Türkiye” хэмээх уриатай аялал жуулчлалын аяныг өрнүүлж эхэлсэн юм.

Эх сурвалж: english.alaraby.co.uk

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn