Умард Солонгос цөмийн туршилтад бэлтгэж байна

Умард Солонгосын төрийн хэвлэлийн мэдээлснээр тус улсын удирдагч Ким Жон Ун “Дайсныг бүх талаар нухчин дарахын тулд зэвсэгт хүчнээ зузаатгах уриалга” гаргажээ. Өнөөдөр хиймэл дагуулаас авсан шинэ зургууд Умард Солонгосыг цөмийн туршилт хийх бэлтгэл ажлаа эрчимжүүлснийг харуулсан юм.
Умард Солонгос цөмийн туршилтад бэлтгэж байна
@ Reuters

Умард Солонгосын зэвсэгт хүчин байгуулагдсаны 90 жилийн ойд зориулж зохион байгуулсан нүсэр жагсаалын үеэр Ким Жон Ун цэргүүд болон хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж зургаа даруулсан байна. Тэрээр энэ үед нэгэн ноцтой уриалга дэвшүүлжээ.

KCNA төрийн хэвлэлийн мэдээлснээр Ким Жон Ун “Бүгд Найрамдах улсын хүч болон технологийн эгнэшгүй байдал, зэвсэгт хүчний радикал, баатарлаг мөн сүүлийн үеийн шинэчлэл”-ийг энэ жагсаал харуулсан гэжээ. Жагсаалд Умардын Hwasong-17 тив алгасах баллистик пуужин, ойрын хугацаанд туршсан дуунаас хурдан пуужин зэрэг сүүлийн үеийн зэвсэглэлийг оролцуулсан юм.

Тус улсын хувьд дайныг эсэргүүцдэг, зэвсэглэлээ хамгаалалтын л зорилготой гэдэг боловч энэхүү жагсаалын үеэр Ким цөмийн хүчний даалгавар үндэсний “суурь ашиг сонирхол”-ыг хамгаалахаас ч цааш үргэлжилнэ гэв.

Өнгөрсөн сард Умард Солонгос хамгийн том тив алгасах пуужингийн туршилтаа үргэлжлүүлснээс үзэхэд 2017 оноос хойш дахин цөмийн туршилт хийх тэмдгүүд ажиглагдаж байна.

Америкт байрладаг Стратеги, олон улс судлалын төвийн (Center for Strategic and International Studies) тайланд “Хиймэл дагуулаас хүлээн авсан сүүлийн үеийн зургуудад бэлтгэл ажлууд сайтар базаагдсан. Тиймээс онц бус асуудал гэж өнгөрч болохгүй” гэж дурдсан юм.

АНУ болон Өмнөд Солонгосын төрийн албаныхан ба шинжээчид умардынхан Punggye-ri цөмийн туршилтын талбайн 3 дугаар нүхэн гарцыг сэргээхээр ажиллаж байна гэж үзэх болов. Энэхүү газар доорх байгууламжийг 2018 онд Вашингтон ба Сөүлтэй хамтран байгуулсан цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээрийн дагуу хааж байсан билээ.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn