5G сүлжээний эрэлтийн ачаар Nokia-гийн улирлын ашиг нэмэгдлээ

Финландын Nokia компани Шведийн Ericsson болон Хятадын Huawei зэрэг өрсөлдөгчдийнхөө эсрэг хүчтэй байр суурь эзлэх болсон байна.
5G сүлжээний эрэлтийн ачаар Nokia-гийн улирлын ашиг нэмэгдлээ
@ Reuters

Харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Nokia компанийн улирлын үйл ажиллагааны ашиг хүлээгдэж байснаас өндөр гарлаа. Компанийн зүгээс мэдээлснээр нийлүүлэлтийн сүлжээний хязгаарлалтаас үл хамааран 5G тоног төхөөрөмжийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.

Финландын Nokia компани судалгаанд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, бүтээгдэхүүнээ өрсөлдөхүйц хэмжээнд үйлдвэрлэх боломжтой болжээ. Мөн бусад салбарын зардлаа үр дүнтэй бууруулах арга замуудыг олсноор Шведийн Ericsson болон Хятадын Huawei зэрэг өрсөлдөгчдийнхөө эсрэг хүчтэй байр суурь эзлэх болсон байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Пекка Лундмарк "Манай бүтээгдэхүүний эцсийн зах зээл дэх эрэлт өндөр хэвээр байна. Нийлүүлэлтийн гинжин хэлхээний хязгаарлалт, инфляц бидний өсөлтөд нөлөөлж байгаа ч энэ оны эхний улиралд цэвэр борлуулалтынхаа тогтмол өсөлтийг 1%-аар биелүүлж чадсан" хэмээн мэдэгдэв.

Сүлжээний дэд бүтэц тогтмол валютаар 9% өссөн нь суурин болон шумбагч онгоцны аль алиных нь эрэлт хэрэгцээ ихэссэнтэй холбоотой аж.

Компанийн эхний улирлын үйл ажиллагааны ашиг өнгөрсөн онд 551 сая евро байсан бол энэ онд 583 сая евро (613 сая доллар) болж өссөн нь Refinitiv-ийн санал асуулгад оролцсон 11 шинжээчийн 513 сая евро гэсэн дундаж таамаглалаас давсан дүн юм.

Мөн тус компани бүтэн жилийн цэвэр борлуулалтаа тогтмол валютаар тооцвол 22.9 тэрбум еврогоос 24.1 тэрбум еврогийн хооронд байна хэмээн баталжээ.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn