Нью-Йоркийн метронд халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

Хэргийн газраас дэлбэрээгүй тэсрэх төхөөрөмжүүд олдлоо.
Нью-Йоркийн метронд халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

АНУ-ын Нью-Йорк хотын метронд орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө зэвсэгт этгээд утаат бөмбөг шидэж, гал нээсний улмаас 17 хүн шархдаж, гэмтэж бэртлээ. Хэргийн газраас зугтсан зэвсэгт этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.

Халдлага өглөө ажил эхлэх оргил цаг буюу хөл хөдөлгөөн ихтэй байх үед Брүүклин дүүргээс Манхэттенийг чиглэн явж байсан метро Брүүклиний Сансет Парк хорооллын 36 дугаар гудамжны буудалд зогсох үеэр болжээ.

Хэргийн газраас дэлбэрээгүй тэсрэх төхөөрөмжүүд олдсон аж.

Нью-Йоркийн Цагдаагийн газрын мэдэгдсэнээр, гэмт этгээд нь хийн багтай, саарал өнгийн цамцны гадуур ногоон өнгийн хантаазтай (барилгачдын өмсдөг шиг) байсан бөгөөд халдлага үйлдсэн даруйдаа зугтсан бололтой байна.

Халдлагын үеэр 10 хүн суманд оногдон шархадсанаас тавынх нь биеийн байдал тааруу, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Айж цочирдсон зорчигчид утаагаар дүүрсэн метроноос сандралдан зугтах үеэр мөн 7 хүн хурц үзүүртэй зүйлд зүсэгдэх гэх мэтээр бэртэж гэмтсэн аж.

Нью-Йоркийн Цагдаагийн газрын комиссар Кичант Сьюэлл хэлэхдээ “Энэ хэргийг одоогоор террорист үйлдэл гэж тодорхойлоогүй ч терроризмын сэдлээр үйлдсэн байхыг үгүйсгэхгүй” гэжээ.

Эх сурвалж: Reuters BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn