Цар тахлыг боломж болгон хувиргасан бүсгүй

Бизнесийн шинэ санаагаа хэрэгжүүлж орлогоо 3 дахин нэмэгдүүлж чадсан Эмили бүсгүйн амжилтын түүхийг товч хуваалцъя.
Цар тахлыг боломж болгон хувиргасан бүсгүй

25 настай Эмили Жамп АНУ даяар Ковид-19-ийн халдвар дэгдэж, цар тахлын хэмжээнд хүрэхийн дөнгөж өмнөхөн буюу 2020 оны 3 дугаар сард Охайо мужийн Колумб хот дахь нэгэн шүдний эмнэлэгт жилийн 34,500 (сарын 2,800 орчим) ам.долларын цалинтай маркетингийн ажилд ороод байжээ. Удалгүй маск заавал зүүх дүрэм хаа сайгүй үйлчилж эхэлсэн хэдий ч шүд цайруулах болон хиймэл шүд суулгуулах захиалгууд тасрахгүй байсан нь түүнд нэгийг бодогдуулжээ.

Тэдний танан цагаан шүд, сэтгэл татам инээмсэглэл нь маскны ард нэгэнт халхлагдахаас хойш үүнд заавал одоо мөнгө зарахын хэрэггүй мэт Эмилид санагдаж. Үүний оронд нүүрний ил харагдах бусад хэсгүүддээ гоо сайхны арчилгаа хийлгүүлэх нь илүү дээр гэж үзсэн тэрээр хариуг нь удалгүй олсон байна. Хүмүүс нүд, хөмсгөө илүү анхаарч эхэлcнийг мэдэв.

Ингээд тэрээр microblading буюу хөмсгийг төрөлхийн мэт харагдуулах шивээсний талаар сонирхон ажлын ээлжгүй өдрүүддээ гоо заслын сургалтад хамрагдсан байна. Улмаар үндсэн ажлынхаа хажуугаар 7 хоногт тав хүртэл үйлчлүүлэгчдэд хөмсөг шивж, сардаа 7,200 ам.доллар олжээ. Гурван сарын хугацаанд ингэж ажилласны эцэст өнгөрсөн 6 дугаар сард ажлаасаа гарч, Columbus Cosmetic Ink нэртэй компани байгуулан хувийн бизнесээ эхлүүлсэн байна.

Эмили одоо сардаа 8,750 ам.долларын орлоготой болсон бөгөөд энэ нь түүний хуучин ажлын цалингаас 3 дахин өндөр дүн юм.

Эх сурвалж: CNBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn