Мексикийн мафийн толгойлогчдыг “үнэлэв”

Мексикийн мафийн толгойлогчдыг “үнэлэв”

Мексикийн мафийн зартай толгойлогч Эль-Чапо Гузманы хүүхдүүд болох Иван Арчивалдо, Альфредо Гузман, Овидио Гузман, Хоакин Гузман нар Эль-Синалао мафийн нэг хэсгийг толгойлж эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлсээр байгаа аж.

АНУ-ын Хар тамхины эсрэг агентлаг (DEA) Мексикийн хар тамхины мафийн гол толгойлогчдыг баривчлахад тустай мэдээлэлд зориулсан шагналын хэмжээг зарлалаа. Фентанил хэмээх мансууруулах бодис Мексикээс орж ирэх нь нэмэгдсэн, мөн Мексикийн засгийн газар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа тул АНУ хар тамхины наймааны эсрэг шинэ, өргөн хүрээтэй кампанит ажил өрнүүлж байгаа нь энэ аж.

АНУ, Мексикийн хилийн дагуу тараасан зурагт хуудаснаас харвал, Рафаэл Каро-Кинтерогийн төлөө 20 сая, Исмайл Майо Замбадагийн төлөө 15 сая ам.долларын шагнал амлажээ. Иван Арчивалдо Гузман, Хесус Альфредо Гузман (Мексикийн зартай мафийн толгойлогч Эль Чапо Гузманы хүүхдүүд), Альфонсо Пончо, Альфонсо Акилес нарын төлөө тус бүр таван сая ам.долларын шагнал амлаад байна.

Каро-Кинтеро нь хар тамхины наймаа эрхэлсэн, цагдаа нарын аминд хүрсэн, хулгай хийсэн хэргээр 28 жил шоронд хоригдож гарч ирээд мафийн үйл ажиллагаагаа сэргээж, зэвсэгт бүлэглэлийг толгойлох болжээ. АНУ-ын Засгийн газар түүнийг “Маш аюултай гэмт хэрэгтэн” хэмээн тодорхойлж, толгойг нь 20 сая ам.доллароор үнэлээд байна. Исмайл Майо нь Эль-Чапо Гузманы дараа Эль-Синалао мафийг (Мексикийн хар тамхины хамгийн том мафи) удирдах болсон юм. Эль-Чапо Гузманы хүүхдүүд болох Иван Арчивалдо, Альфредо Гузман, Овидио Гузман, Хоакин Гузман нар Эль-Синалао мафийн нэг хэсгийг толгойлж эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлсээр байгаа аж. Narco juniors буюу Өсвөрийн хар тамхины наймаачид хочтой Эль-Чапо Гузманы хүүхдүүд өндөр боловсролтой бөгөөд мафийн бүтэц, зохион байгуулалтыг хариуцан ажилладаг гэнэ.

Эх сурвалж: Infobae

Related Stories

No stories found.
Press Center
www.presscenter.mn