Metaverse & NFT цаг агаар №5

Metaverse болон NFT ертөнцийн эргэн тойронд болсон сонирхолтой мэдээллийг багцлан уншигч таны гарт хүргэж байна.
Metaverse & NFT цаг агаар №5

Magic Eden DeGods, Aurory төслүүдийн тoкенуудыг хүлээн зөвшөөрлөө

Solana NFT зах зээлийн тэргүүлэгчдийн нэг болох Magic Eden багцаа өргөжүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд DeGods, Aurory зэрэг төслүүдийн тoкенуудыг хүлээн авах болсноо зарлалаа. Эдгээр токенууд нь хэрэглэгчдэд Magic Eden дээрх дурын NFT худалдан авах боломжийг олгох аж. Хэрэглэгчид Magic Eden дээр NFT худалдан авалт хийхдээ $DUST болон $AURY крипто токенуудыг ашиглах боломжтой болж байна.

Анхны NFT-ийн гишүүнчлэлтэй хөгжмийн продакшны нийгэмлэг байгуулагдав

Грэммийн шагналт хөгжмийн продюсер Илминд анхны NFT-ийн гишүүнчлэлтэй хөгжмийн продакшны нийгэмлэг болох "Squad Of Knights" төслийг эхлүүллээ. Moonwalk-оор дэмжигдсэн NFT цуглуулга болон Squad of Knights Wallet нь гишүүддээ хөгжим, дизайн болон бүтээлч урлагт урт хугацааны харилцаа тогтооход нь туслахад чиглэгдсэн цуврал арга хэмжээнд оролцох онцгой эрх олгох аж.

Ice Cube-ийн BIG3 сагсан бөмбөгийн лиг NFT-ээр дамжуулан эзэмшлээ санал болгож эхэллээ

Ice Cube-ийн 3-ын эсрэг 3 сагсан бөмбөгийн лиг BIG3 салбартаа анхдагч болж, блокчейнээр дамжуулан хөгжөөн дэмжигчдэдээ тухайн багийн эзэмшлийн эрхийг худалдан авах боломж олгож байна. Тэд өмчлөлийн эзэмшлийг илэрхийлэх 25 мянган ам.долларын үнэтэй 25 ширхэг “Fire”, 5 мянган ам.долларын үнэтэй 975 ширхэг “Gold” гэсэн 2 хэлбэрээр нийт 1,000 NFT-г ашиглаж байгаагаараа онцлог юм.

“Pudgy Penguins” цуглуулга 2.5 сая ам.доллароор зарагдлаа

Netz Capital-ийн Лука Нетц “Pudgy Penguins” NFT цуглуулгыг 750 ETH буюу 2.5 сая ам.доллароор худалдаж авлаа. Netz 1 дүгээр сард 750 ETH-ийн саналаа тавьж, Pudgy Penguins-ийг үүсгэн байгуулагч Коул Виллемэйнээс дараагийн алхмаа хийхийг хүлээж байв. Худалдан авсны дараа Netz төслийг удирдаж, хоёрдогч зах зээлийн борлуулалтаас ирээдүйн бүх нөөц ашигласны төлбөрийг авахаар төлөвлөж байгаа аж.

Fractal Gaming NFT Marketplace 35 сая ам.доллар цуглуулав

Twitch-ийн үүсгэн байгуулагч Жастин Канын 12 дугаар сард эхлүүлсэн Fractal платформ тоглогчдод Solana-д суурилсан NFT-ийг тоглоомын компаниудаас шууд худалдаж авах, арилжаа хийх хоёрдогч зах зээлийн үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү Gaming NFT Marketplace нь одоогоор Coinbase, Animoca зэрэг хөрөнгө оруулагчдаас 35 сая ам.долларын хөрөнгө босгоод байна.

Nifty Gateway ухаалаг ТV NFT платформ хөгжүүлэхээр Samsung Electronics-той хамтрав

Samsung болон Nifty Gateway-ийн технологийг ашигласнаар хэрэглэгчид буйдан дээрээсээ NFT-г үзэх, харуулах, харилцах боломжтой болох аж. Nifty Gateway-ийн үүсгэн байгуулагч Данкан Кок Фостер тус 2 байгууллагын алсын хараа болон үйлчилгээний зохицол хэрэглэгчдэд шаардлагатай үнэ цэнийг өндөр түвшинд хүргэж чадна гэж харж буйгаа илэрхийлжээ.

Метаверс ертөнцийн тойм

  • Шиба Ину 300 сая ам.долларын орлого бүхий SHIB нэртэй метаверс төслөө танилцууллаа.

  • Түргэн хоолны сүлжээ Wendy's болон Chipotle Mexican Grill нар метаверс ертөнцөд нэгдэв.

  • БНСУ-ын яам DMZ гэх метаверс платформоо нээлээ.

  • Grimes Галактик хоорондын хүүхдийн метаверс ном гаргахаар ажиллаж байна.

  • Тоглоом хөгжүүлэгч Bandai Namco “Gundam” метаверсээ зарлалаа.

  • Microsoft-ын Аюулгүй байдлын дарга метаверсийг хамгаалах уриалга гаргалаа.

  • Мета 3D зар сурталчилгааны түншлэлд гарын үсэг зурж, метаверс рүү алхам алхмаар урагшилсаар байна.

  • Удирдах ажилтнуудын 71% нь метаверс бизнест сайнаар нөлөөлнө гэж үзэж байна.

  • Ledger тоглоомын боловсролын туршлагыг ашиглах, виртуал орчин дахь аюулгүй байдалд чиглэсэн интерактив туршлагыг эхлүүлэхээр The Sandbox-той хамтран ажиллахаа зарлав.

  • Closeup болон Decentraland нь NFT гэрчилгээтэй Web3 гэрлэлтийг санал болгож эхэллээ.

  • Nina Xiang “Parallel Metaveses” номын нээлтээ метаверст хийв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn