Metaverse & NFT цаг агаар №3

Долоо хоног бүр Metaverse болон NFT ертөнцөд болсон сонирхолтой үйл явдлын мэдээг уншигч танд хүргэж байна.
Metaverse & NFT цаг агаар №3

Universal Music Group Bored Ape #5537 (Manager Noët All)-ийг 360,000 доллароор худалдан авлаа

Дэлхийн хөгжмийн медиа брэнд Billboard компани Chartstars нэртэй (NFT) төслийг эхлүүлэхийн тулд Universal Music Group (UMG)-тай хамтран ажиллах болсноо зарлаад байсан билээ. Chartstars төсөл Billboard-ийн хөгжмийн шүтэн бишрэгчдэд чиглэсэн анхны NFT бүтээгдэхүүн болох юм байна.

Тэгвэл энэхүү хамтын ажиллагааны хүрээнд UMG NFT зах зээлд тэргүүлэгчдийн нэг болох Bored Ape-ийн #5537 загварыг багагүй хөрөнгө хаяж худалдан авчээ. Тун удахгүй Manager Noët All-тай хөгжмийн салбарт шинэхэн уран бүтээлүүдтэй уулзах нь дээ.

Time сэтгүүл төлбөрийн хэрэгсэлдээ Apecoin-ыг нэмлээ

Digital Currency Group-ийн охин компани болох Grayscale-тай хамтран ажилласны дараа биткойныг тайлан тооцоондоо байлгахаар тохиролцсон Time сэтгүүл өнгөрөгч оны 4 дүгээр сард Bitcoin, XRP, Ether болон Dogecoin зэрэг криптовалютуудаар төлбөрийн нөхцөлөө тэлээд байсан билээ. Тэгвэл энэ удаад тус сэтгүүл зах зээлд гараад удаагүй Apecoin-ыг өөрсдийн төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөөд байна.

Time сэтгүүл анхны NFT хувилбараа гаргав

98 жилийн түүхтэй TIME сэтгүүл блокчейн дээр NFT хэлбэрийн сэтгүүлийнхээ анхны дугаарыг цацаад байна. NFT дугаарын нүүр хуудсанд Ethereum-ийн үүсгэн байгуулагч Виталик Бутерины зургийг "Криптогийн хунтайж санаа зовж байна" гэсэн гарчигтайгаар нийтэлжээ.

Тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Виталик крипто үйлдвэрлэлийн талаар санаа зовж буй гол асуудлуудынхаа талаар дурдсан байна.

Metalovers club анхны хосын цуглуулгаа танилцууллаа

Metalovers Club 5,555 ширхэг хосын NFT гаргахаар төлөвлөөд байгаа ба одоогоор тэдний 20 нь гараараа зүрх үүсгэсэн байдлаар бүтээгдээд байгаа аж. Тус цувралын анхны хос олон нийтэд ил болоод байна.

Binance Канадын Онтарио дахь үйл ажиллагаагаа зогсоов

2021 оны дунд үеэс Онтариогийн үнэт цаасны хорооноос санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн буруутгагдаж байсан Binance Онтарио дахь үйл ажиллагаагаа зогсоогоод байна.

Метаверс ертөнцийн тойм

  • Диснейн гүйцэтгэх захирал асан Боб Игер Metaverse Startup Board-д элслээ.

  • Метаверс дээрх "Дэлхийн анхны виртуал шар айраг“ Хайнекен болох нь ээ.

  • “Fortune Global 500” компанийн нэг болох Accenture компани “Шинэ метаверс бизнес групп”-ийг үүсгэн байгууллаа.

  • American Express виртуал консьерж үйлчилгээг метаверст нэвтрүүлэх бизнесийг судалж байна. /консьерж үйлчилгээ: зочдын орж гарах процессыг хянах, тэднийг мэдээллээр хангах үйлчилгээ/

  • 2026 онд дэлхийн метаверс зах зээлийн 5 дахь том улс болохыг эрмэлзэж буй Өмнөд Солонгосын “Шинхан санхүүгийн групп”-ийн картын охин компани Gather.town метаверс сургалтын бааз руу ажилтнуудаа илээхээр боллоо. Тус компанийн нийт ажилтнууд метаверс орчинд бизнесийн үйл ажиллагаанд өгөгдөл ашиглалтын талаар суралцах нь ээ.

  • Sandbox-оос Metaverse виртуал газар худалдаж авсан HSBC Seals банк нь 69 салбараа хаан, Metaverse-д үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна.

  • Bored Ape бүтээгчид виртуал газар зарна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn