Мэргэн буудагч Вали: Оросууд байлдахдаа сайн ч тийм ч ухаалаг биш

Байрлалаа нууцлах нь хамгийн чухал. Намайг тийм ч амар илрүүлж чадахгүй.
Мэргэн буудагч Вали: Оросууд байлдахдаа сайн ч тийм ч ухаалаг биш

Ирак, Сирид алба хааж, 3,500 метрээс “Бай”-г устгасан дэлхийн рекордыг эзэмшдэг Канадын мэргэн бууч Вали Оросын армийн эсрэг тулалдахаар Украинд ирсэн билээ. Гэвч тэрээр Украинд ирсэн өдрөө Оросын армийн бөмбөгдөлтөд өртөж амь насаа алдсан хэмээн оросууд мэдээлсэн ч украинууд үүнийг няцааж байв. Гэтэл тэрээр өөрийн биеэр гарч ирж хэд хэдэн хэвлэлд ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас сонирхуулъя.

-Таныг амь үрэгдсэн гэж их мэдээлсэн..?

-Би амьд байна аа. Шархдаж шалбарсан зүйл ч алга. Магадгүй би өөрийнхөө үхлийн талаар сонссон сүүлчийн хүн байх. Хэдэн өдөр тулааны талбар дээр байхдаа утас ч үгүй, юу ч үгүй байлаа. Ийм байхыг миний мэргэжил шаарддаг. Дайны талбараас буцаж ирээд утсаа асаахдаа өөрийгөө үхсэнийг мэдлээ.. хэ хэ. Би зүгээр байна өө. Гэхдээ зарим нь үнэхээр үхсэн гэж итгэсэн юм шиг.

-Энэ дайны талаар ямар бодолтой байна вэ?

-Итгэл үнэмшлээрээ Украинд ирж тусалж байна. Би сэтгэл зүйн хувьд ч сайн байна. Ирпень, Буча хотыг чөлөөлөхөд тэргүүн фронтод явлаа. Гэхдээ саяхан нэг анд минь шархадсан. Золтой л амь насаа алдчихаагүй. Гэнэт хайчин галд ороод..

-Оросууд хэр байлдаж байна вэ?

-Замбараагүй олон пуужин харваж байна. Оросууд зэвсгээ орхиж, амь үрэгдсэн цэргээ ч орхиод явж байна. Миний явсан газарт лав ийм юм болж байсан. Оросууд байлдахдаа сайн ч тийм ч ухаалаг биш. Би америк, канад цэргээс илүү айна. Тэд техник, хэрэгсэл сайтай ч ашиглалт нь муу. Оросууд алдаа их гаргадгийг би харсан. Бид Оросын цэргийн нэг цувааг амжиж довтолсон. Тэд хамаг юмаа хаяад зугтаасан. Хоолоо хүртэл хаяад зугтаасан. Одоо надад орос цэргийн хоол байна. Гэхдээ энэ дайнд бид ялах болно.

-Мэргэн буучийн гол дайсан хэн бэ?

-Танк, их буу. Танк, их бууны өөдөөс цонхоор шагайж буудна гэж байхгүй, амжихгүй. Хэрвээ бид нэг байшинд байлаа гээд биднийг илрүүлбэл шууд л байшинтай, юутай хээтэй нь буудаад, бөмбөгдөөд чамайг тун хурдан дуусгана. Байрлалаа нууцлах нь хамгийн чухал. Намайг тийм ч амар илрүүлж чадахгүй. Заримдаа хойш ухарч, зүгээр л далд байж байх хэрэгтэй. Харагдсан болгоноо буудах гээд байвал өөрөө л буудуулна гэсэн үг.

-Энэ дайн аль хэр удаан үргэлжлэх бол?

-Иргэдийг, байшин барилгыг устгаж байгаа нь надад таалагдахгүй байгаа. Залуу сайхан айлын амьдрал, орон гэр нүдэн дээр сүйрч байна. Дайн мөдхөн дуусаж магадгүй. Оросын хохирол их байна. Орос улс бүрэн хэмжээний дайн хийх гээгүй л юм бол энэ дайн удахгүй дуусна.

-Мэргэн буучийн үүрэг юу вэ?

-Мэргэн бууч нь тулалдааны нэг жижиг хэсэг. Орчин үеийн дайны 90% нь хүчирхэг пуужин, их буугаар явагдаж байна. Их бууны сум орж ирээд л нэг метр зузаан цементэн ханыг цөм цохино. Ханыг цом цохиод тэр хананы хэлтэрхийнүүд пулемётоор шүршиж байгаа юм шиг л цацардаг, аймаар.. Манай байрлалын хажууд байсан нэг отряд маш их хохирол амссан. Дайн, байлдааны 70% нь зөвхөн суралцахдаа байдаг гэж би хэлнэ. Нөхцөл байдлаа үнэлж, судалж, өөрсдийгөө хамгаалах. Украины арми эсэргүүцэн тэмцсээр байхад оросууд Украиныг эзэлж чадахгүй. Явган цэргийн устгах нь асар их зардалтай.

Эх сурвалж: www.cuatro.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn