Вали амьд уу? Эсвэл..?

Вали амьд уу? Эсвэл..?

"Дэлхийн хамгийн аюултай мэргэн бууч" Мариупол хотод Украины зэвсэгт бүлэгттэй нэгдээд ердөө 20 минутын дараа Оросын мэргэн буучийн овоо хараанд өртөж алуулсан аж.

Дэлхийн хамгийн шилдэг мэргэн бууч гэгддэг Канадын иргэн Вали (40 настай) Оросын армитай байлдахаар Украины гадаад цэргүүдийн бүлэгт нэгдсэн билээ. Кремлийн талыг баримталдаг "Russia informing" агентлаг Твиттер хуудсаараа дамжуулан "Оросын цэргүүд Валиг устгасан" хэмээн мэдээлсэн бол, "Ukraine News UK", "Daily Mail" зэрэг барууны хэвлэлүүд "Тэр амьд, үүргээ гүйцэтгэсэн хэвээр" хэмээн баталж байна.

Оросын хэвлэлээр мэдээлж буйгаар, Афганистан, Иракт тулалдаж асар их туршлага хуримтлуулсан "дэлхийн хамгийн аюултай мэргэн бууч" Мариупол хотод Украины зэвсэгт бүлэгтэй нэгдээд ердөө 20 минутын дараа Оросын мэргэн буучийн овоо хараанд өртөж алуулсан аж. Харин Украины тал энэ мэдээллийг няцаагаад "Вали Украины армитай нэгдсэн даруйдаа 11 орос цэргийг цааш харуулсан. Тэр бол Украины баатар" хэмээн мэдэгдэв.

Ийнхүү мэргэн бууч Валийн талаар зөрүүтэй мэдээлэл гарсаар байна. Нэг өдөрт 40 эзэрхийлэгчийг устгах чадалтай мэргэн бууч эгнээнд нь элссэнийг Украин улс цохон тэмдэглэж сайрхаж байгаа бол, оросууд түүнийг аль хэдийнээ устгасан хэмээн баярлаж байгаа аж.

Эх сурвалж: www.marca.com

Related Stories

No stories found.
Press Center
www.presscenter.mn