Медиа цаг агаар №8

Долоо хоног бүр уншигч таны гарт очдог медиа салбарын цаг агаарын мэдээний ээлжит дугаарыг хүргэж байна.
Медиа цаг агаар №8

Gucci брэнд Bitcoin, Shiba Inu-г төлбөрийн хэрэгслээрээ хүлээн зөвшөөрлөө

Италийн тансаг брэнд Gucci нь 5 дугаар сарын сүүлээр АНУ-д байршилтай зарим дэлгүүртээ криптовалютын төлбөрийг хүлээн авах болсон тухайгаа Vogue Business-т өгсөн ярилцлагынхаа үеэр мэдээлсэн бөгөөд туршилтыг энэ зун Хойд Америкт үйл ажиллагаа явуулдаг бүх дэлгүүртээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр Gucci брэнд bitcoin, ethereum, litecoin, shiba inu зэрэг 10 гаруй криптовалютыг төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөөд байна. Gucci-ийн анхны крипто төлбөрийн системийг нэвтрүүлсэн дэлгүүрүүд нь Нью-Йорк дахь Вустер гудамж, Лос Анжелес дахь Родео Драйв, Майамигийн Дизайн дүүрэг, Атланта дахь Пиффс плаза, Лас Вегас дахь Кристалл дахь дэлгүүрүүд юм.

Epic болон Microsoft нар Apple-ийн эсрэг хамтран ажиллаж байна

2020 оны 8 дугаар сард Apple-ийн тогтоосон App Store-ийн хоригийг арилгасан Epic Games болон Microsoft-ын шинэ түншлэлийн ачаар Fortnite тоглоом iPhone дээр эргэн ирлээ. Fortnite-ийг Microsoft-ын үүлэн платформоор дамжуулан Android болон iOS төхөөрөмж дээр тоглох боломжтой болжээ. Тоглоомыг Microsoft-ын Xbox Cloud Gaming бета хувилбараар ашиглах боломжтой дэлхийн 26 оронд 5 дугаар сарын 5-ны пүрэв гарагаас эхлэн цацаад байна. Энэ нь Xbox-ийн Azure үүлэн платформ болон Microsoft-ын одоогийн хөрөнгө оруулалтыг ашигласан Xbox Everywhere төслийн шинэ идэвхжүүлэлтийн нэг хэсэг юм.

Netflix Tudum платформын зохиолчдоо цомхотголоо

Шууд дамжуулалтын үйлчилгээгээр тэргүүлэгч Netflix өнгөрсөн оны 12 сард эхлүүлсэн Tudum энтертайнмент сайтдаа ажиллаж байсан хэд хэдэн туршлагатай сэтгүүлч, зохиолчдоо цомхотгоод байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа алдагдалтай гарсан эхний улирлын санхүүгийн тайлан олон нийтэд ил болсноос хэдхэн хоногийн дараа ийнхүү ажилчдаа цомхотгов. Netflix-ийн санхүүгийн захирал Spencer Neumann компани зардлаа хяналтдаа байлгахын тулд зарим зардлаа бууруулна гэж мэдэгдсэн бөгөөд Netflix-ийн төлөөлөгч Protocol-д өгсөн ярилцлагынхаа үеэр Tudum сайтыг хаах төлөвлөгөө байхгүй бөгөөд тус сайт нь "компанийн хувьд чухал ач холбогдолтой" хэмээжээ.

Google ирээдүйн AR төхөөрөмжүүддээ зориулж Raxium старт-ап компанийг худалдаж авлаа

Google MicroLED дэлгэцийн технологийг санаачлагч Raxium-ийг тодорхойгүй үнээр худалдаж аваад байна. Калифорнигаас эхтэй MicroLED технологи бүхий тус старт-апыг худалдаж авснаар Google дараагийн үеийн өргөтгөсөн виртуал болон холимог бодит байдлын чихэвчийг бүтээхдээ томоохон дэмжлэг авах юм.

Raxium Google-ийн Төхөөрөмж ба үйлчилгээний багт нэгдэнэ. Тус баг таван жилийн турш жижиг, хэмнэлттэй, эрчим хүчний хэмнэлттэй өндөр нарийвчлалтай дэлгэц бүтээхээр ажилласан бөгөөд ирээдүйн дэлгэцийн технологид шинэчлэлт хийнэ хэмээн харж байгаа ажээ.

Tilting Point болон Polygon Studios нар тоглоом хөгжүүлэгчдийг дэмжихээр боллоо

Үнэ төлбөргүй гар утасны тоглоом үйлдвэрлэгч Tilting Point компани Polygon Studios-тэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, ирэх хоёр жилийн хугацаанд 10 ширхэг web3 тоглоом гаргахаар болжээ. Тэд үнэгүй тоглох боломжтой web3 тоглоом хөгжүүлэгчдэд болон web2-оос web3 тоглоом руу шилжихийг хүсэж буй байгууллагуудад тоглоомоо өргөжүүлэхэд нь туслахаар төлөвлөж байгаа аж.

Doctor Strange in the Multiverse of Madness кино шинэ супер баатар танилцууллаа

America Chavez нь 14 настай, чадвараа бүрэн эзэмшээгүй байгаа боловч орчлон ертөнцүүдийн хооронд шилжих чадвартай супер баатар аж. Тус дүрд тоглосон 16 настай жүжигчин Xochitl Gomez өсвөр насны олон талт аялагч, MCU дахь анхны LGBTQ Латин супер баатрын дүрээр жүжигчний гараагаа эхлүүлж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn