Медиа цаг агаар №7

Долоо хоног бүр уншигч таны гарт очдог медиа салбарын цаг агаарын мэдээний ээлжит дугаарыг хүргэж байна.
Медиа цаг агаар №7

Хятадын TikTok болон Instagram-тай төстэй платформууд хэрэглэгчдийн байршлыг тэдний IP хаягаар харуулж эхэлнэ

Хятадын Instagram “Xiaohongshu” болон Хятадын TikTok “Douyin” зэрэг платформууд хэрэглэгчдийн байршлыг тэдний IP хаягаар харуулахаар туршиж эхлээд байна. Тус платформыг хөгжүүлэгчид хэрэглэгчид энэ функцийг идэвхгүй болгох боломжгүй гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь ташаа мэдээлэлтэй тэмцэх зорилготой аж. Хятадын нийгмийн сүлжээний хэрэглэгчид энэ мэдээний хариуд хувийн нууцын талаар санаа зовж буйгаа илэрхийлж байгаа бөгөөд зарим хэрэглэгчид VPN-ий тусламжтай байршлаа өөрчлөх боломжтой талаар дурдаад байна.

Жилийн өмнө TikTok сонсголын бэрхшээлтэй хэрэглэгчдэдээ зориулж хөгжүүлсэн шинэ функц 'Deaf Tok’ нь хүртээмжтэй нийгэмлэг болоод байна

TikTok нь 2021 оны 4 дүгээр сард хаалттай тайлбар (closed caption) цэсийг нэмсэн. Энэхүү функцийг тус апп-ийг контент бүтээгч сонсголын бэрхшээлтэй хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй болгохын тулд нэвтрүүлсэн бөгөөд энэ нь видеондоо автоматаар үүсгэсэн тайлбарыг нэмэх боломжийг хэрэглэгчдэд олгодог. Автомат тайлбарыг нэмэхээс өмнө контент бүтээгчид гар аргаар тайлбар нэмэх нь ховор байсан ба тус функцийг нэвтрүүлснээр хэрэглэгчид бичлэгтээ тайлбар нэмэх нь түгээмэл болсон байна. "Хаалттай тайлбар" гэсэн үгийн товчлол болох #cc hashtag нь одоогоор 5.8 тэрбум хандалттай байна.

Солонгосын CJ нь OTT контентод төвлөрсөн CJ ENM Studios-ийг нээнэ

Өмнөд Солонгосын тэргүүлэгч энтертайнмент компани CJ ENM дэлхийн үзэгчдэд зориулсан Солонгосын OTT контент үйлдвэрлэх CJ ENM Studios-ийг нээхээр төлөвлөж байгаагаа зарлалаа.

Шинэ студи нь төрөл бүрийн жанрын олон ангит кино, вэбтун (интернэт хүүхэлдэйн кино) болон вэб роман контентын IP-г хөгжүүлэх зорилгоор 57.7 сая долларын хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эхлүүлэх аж. Тус студийн гүйцэтгэх захирлаар CJ ENM-ийн бизнес хөгжил, хөрөнгө оруулалтын багийн захирлаар ажиллаж байсан Ён Сү Хагийг томилсон бөгөөд тэрээр "К-контентын дэлхийн эрэлт их байгааг" дурдаж, Дисней болон дэлхийн бусад тэргүүлэх контентын аж ахуйн нэгжүүд өөрсдийн олон төрөлжсөн студиүдтэй байдгийн адил дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа мэдэгдэв.

Globalgate Японы Rakuten групптэй контент түгээх түншлэлээ өргөжүүллээ

Rakuten групп нь Японд болон хилийн чанадад гаргах дэлхийн IP (оюуны өмчийн эрх) бүхий контентыг бүтээхийн тулд АНУ-д төвтэй контент үйлдвэрлэх, санхүүжүүлэх чиглэлээр мэргэшсэн, дэлхий даяар байрладаг үйлдвэрлэл, түгээлтийн түншүүдээс бүрддэг консорциум болох Globalgate Entertainment компанитай хамтран ажиллахаа мэдэгдэв. Ингэснээр Rakuten нь холливудын кинонууд болон бусад төрлийн шинэ контент үйлдвэрлэх боломжтой болох ба бүтээсэн контентоо экосистемийн олон төрлийн үйлчилгээнд ашиглан, Япон болон гадаадад гаргахаар зорьж байгаа аж.

Солонгосын SLL нь ирэх гурван жилийн хугацаанд дэлхийн контентод 2.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ

Өмнөд Солонгосын томоохон драмын студи SLL (Studio LuluLala хуучнаар JTBC Studios) ирэх гурван жилийн хугацаанд телевиз, киноны үйлдвэрлэлд 2.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа 4 дүгээр сарын 19-нд Сөүлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Уг мэдэгдлийн үеэр гүйцэтгэх захирал Жун Кюнг Мүн 2024 оны эцэс гэхэд Солонгосын тэргүүлэгч продакшн болох BBC Studios-той өрсөлдөхийг зорьж байгаагаа мэдэгдэв.

Флорида Диснейн өөрийгөө удирдах статусыг хасна ингэсэн үү дээ?

Флорида мужийн амбан захирагч Ron DeSantis тус мужийн хууль тогтоогчдоос Disney World компанийн 55 жилийн турш Орландо мужид эзэмшиж байсан өөрийгөө удирдах эрх мэдлийг "цуцлах" асуудлыг авч үзэхийг хүссэн байна. "Вашингтон Пост"-ын мэдээлснээр, ийм шийдвэр гаргаснаар Дисней орон нутгийн татварт жил бүр олон сая доллар төлж, өмч хөрөнгийнх нь бие даасан байдал нь буурах ажээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn