Медиа цаг агаар №6

Долоо хоног бүр уншигч таны гарт очдог медиа салбарын цаг агаарын мэдээний ээлжит дугаарыг хүргэж байна.
Медиа цаг агаар №6

Мета мөнгө олох хэрэгслээ туршиж эхэллээ

Мета компани метаверс бүтээх төлөвлөгөөнийхөө гол хэсэг болох Meta Platforms дээрээ виртуал бодит байдлын платформ болох Horizon Worlds-ийн дижитал хөрөнгө борлуулах хэрэгслийг туршиж эхэлж буйгаа мэдэгдлээ.

Тус хэрэгслийг ашигласнаар сонгогдсон хэрэглэгчид метаверс дэх дагалдах хэрэгслээ зарах эсвэл өөрсдийн бүтээсэн тусгай дижитал орон зайд төлбөртэй нэвтрэхийг бусдад санал болгох боломжтой болох аж.

WhatsApp-т "Нийгэмлэгүүд“ цэс нэмэгдэв

WhatsApp апп дотор бүлгийн чатуудыг нэмэлт функцээр хангах зорилготой “Нийгэмлэг” функц ашиглалтад орлоо. Файл хуваалцах, эможи илгээх, групп аудио дуудлага гэх мэт олон шинэ боломжууд үүнд агуулагджээ.

MetaMedia болон Broadcast Management Group (BMG) шууд дамжуулалтын шинэ шийдэл санал болголоо

Хоёр компани хамтран шууд интерактив маркетингийн арга хэмжээг кино театруудад үйлдвэрлэх, түгээх шийдлийг эхлүүлээд байна.

MetaMedia-ийн гүйцэтгэх захирал Жейсон Бренек "Кино театртай хамтран ажиллагсдад орлогын шинэ урсгал нээхээс гадна үзэгчдэд хүрэхийг хүсэж буй студи болон өөр хэн бүхэнд илүү хэмнэлттэй маркетинг болно" гэжээ.

Энэхүү шийдэл нь шууд дамжуулалтын арга хэмжээний тасалбараас кино театруудад шинэ орлогын эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ үзэгчдэд олон нийтийг хамарсан үйл ажиллагааны нэг хэсэг болох, чанартай үйлчилгээ авах боломжийг олгоно гэж тэд үзэж байгаа аж.

Сонин хэвлэлийн Lee компани эрсдэлээс хамгаалах сангийн дарамттай тулгарлаа

Lee-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч Cannell Capital энэ долоо хоногт компанийн 20 мянга орчим хувьцааг нэмж худалдан авч, 9.1%-ийг эзэмших болсон билээ. Сангийн тэргүүн Карло Каннелл Lee-д дижитал хэвлэлийн бизнес эрхэлж байсан туршлагатай удирдах зөвлөлийн гишүүд болон удирдах албан тушаалтнууд хэрэгтэй гэж бодож буйгаа илэрхийлжээ.

Ийнхүү Lee Enterprise дижитал хэвлэл рүү хийж буй шилжилтээ хурдасгах сорилтыг даван туулсны дараа удирдах зөвлөлдөө дижитал мэдлэгтэй шинэ удирдагчдыг нэмж оруулах шахалттай тулгараад байна.

Viacom 18 спортын тусгай сувгаа танилцууллаа

Sports18 нэртэй тус суваг SD & HD форматаар гарах ба нэмэлт төлбөртэй юм. Шинэ сувгаар хөлбөмбөг, сагсан бөмбөг, теннис, крикет, бадминтоноос гадна олон улсын спортын мэдээ, сэтгүүл, онцлох шоу нэвтрүүлгүүдийг үзэгчдэд хүргэнэ гэнэ.

Үг ашиглан зураг бүтээх хиймэл оюун ухааны технологи бий болсон гэнэ үү?

Сан Францискогийн хиймэл оюун ухааны судалгааны лаборатори Open AI өнгөрсөн долоо хоногт өөрийн дүрс үүсгэх хиймэл оюун ухаан болох DALL-E-д томоохон шинэчлэлт хийсэн тухай MIT технологийн тойм мэдээлэв.

DALL-E 2 нь өмнөх хувилбар шиг текстийн агуулгыг зураг болгон хувиргадаг ба шинэ хувилбар илүү дэвшилтэт бөгөөд текстийн сануулгад илүү нарийвчлалтай тохирох зургуудыг бүтээж, өөр хэв маяг оруулах, мөн өөрчлөх боломжтой байх аж.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn