Медиа цаг агаар №5

Медиа салбарын эргэн тойронд болсон сонирхолтой мэдээллийг багцлан уншигч таны гарт хүргэж байна.
Медиа цаг агаар №5

Подкаст сонсогчид сошиал медиа хэрэглэгчдийг бодвол мэдрэлийн эмгэг багатай байдаг нь судалгаагаар тогтоогджээ

Oлон улсын судалгааны үр дүнгээс үзэхэд подкаст сонсдог хүмүүс шинэ мэдээлэл эрэлхийлдэг, тэр тусмаа харьяалагдах, эсвэл нийгмийн харилцаа холбоо тогтоох хэрэгцээ өндөртэй байдаг гэсэн үр дүн гарчээ. Түүнчлэн эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээс илүү подкаст сонсдог болох нь тогтоогдсон байна.

2020-2025 онд АНУ-ын залуус SnapChat-ийг илүү хэрэглэнэ гэв үү?

Facebook хэрэглэгчийн дундаж нас буурч эхэлж байгаа хэдий ч 12-17 насны хэрэглэгчдийн дунд Facebook-ийн хэрэглээ буурах явц үргэлжлэх төлөвтэй байна. Судалгааны дагуу 2022 онд тухайн насны интернэт хэрэглэгчдийн ердөө 35.3% нь уг платформыг ашиглана гэсэн сонирхолтой дүн гарсан юм.

АНУ-ын хувьд 2025 оныг хүртэл Instagram хэрэглэгчдийн түвшин хивэндээ байх бол TikTok болон Snapchat хэрэглэгчдийн тоо өснө гэсэн таамаглал гарчээ.

Хятадын төрийн телевиз 2 жилийн дараа NBA-ын тоглолтыг дамжуулав

Хьюстон Рокетс багийн менежер Дэрил Мори 2019 онд Хонконгийн ардчиллын жагсаалыг дэмжин жиргэснээс хойш CCTV NBA-г хар жагсаалтад оруулаад байсан билээ. Тэгвэл Лос Анжелес Клипперс Юта Жазз багтай хийсэн тоглолт 2020 оны 10 дугаар сараас хойш CCTV-ээр гарч буй анхны NBA-ын шууд дамжуулалт болоод байна.

Facebook-ийн толгой компани болох Мета "Zuck Bucks" койн гаргана

Facebook-ийн толгой компанийн криптовалют гаргах төсөл уналтад орсон ч санхүүгийн салбарын амбиц хэвээр байгаа тул Мета хөтөлбөртөө виртуал зоос, токен болон зээлийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Facebook-ийн санхүүгийн салбар болох Meta Financial Technologies “Zuck Bucks" гэж нэрлэсэн метаверст зориулсан виртуал валют бий болгох талаар судалж байгаа аж.

Энэ нь блокчейн дээр суурилсан криптовалют байх магадлал багатай ба алдарт Roblox тоглоом дахь robux валюттай адил компанийн төвлөрсөн хяналтад байх апп доторх токен байх магадлалтай юм.

Удахгүй нээлтээ хийх гэж буй Warner Bros. Discovery медиа компанийн гүйцэтгэх удирдлагын багийг зарлалаа

Сүүлийн өдрүүдэд WarnerMedia-гийн хэд хэдэн захирлууд ажлаасаа гарахаа зарласан бөгөөд үүнд гүйцэтгэх захирал Жейсон Килар багтжээ. Гэхдээ Warner-ийн зарим удирдлага байрандаа үлдэх болно гэж Discovery-ийн зүгээс хэлэв. Үүнд, HBO-ийн контент хариуцсан захирал Кейси Блойс, Warner Bros. Телевизийн группийн дарга Чаннинг Дунги болон Warner Bros. Picture Group-ийн дарга Тоби Эммерих нар багтаж байгаа аж.

Microsoft: Оросын тагнуулчдын хакердах оролдлогыг таслан зогсоосон

Компанийн мэдээлснээр тагнуулчид Украин, Европын Холбоо болон АНУ-ын засгийн газрын байгууллага, судалгааны төвүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг тодорхой цэгүүд рүү нэвтрэхийг оролдсон байна. Microsoft энэ халдлагыг "Strontium" гэж нэрлэдэг бүлэгтэй холбон тайлбарлаж байгаа ба тэдний үйл ажиллагааг таслан зогсоосон гэв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn