Марбург вирус гэж юу вэ?

Энэ вирус нь халдвар авсан хүмүүсийн дархлааны тал хувийг устгадаг гэж ДЭМБ мэдээлсэн боловч хамгийн ихдээ 88 хүртэлх хувийг ч устгасан тохиолдол байдаг байна.
Марбург вирус гэж юу вэ?

Марбург вирус гэж юу вэ?

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр Эбола вирусийн нэг төрөл болох Марбург вирусийг анх 1967 онд 31 хүнд халдварлаж, долоон хүний амийг авч одсоных нь дараа илрүүлсэн байдаг. Тухайн үед:

  • Германы Марбург болон Франкфурт

  • Сербийн Белград хотноо тархаж байжээ.

Уг вирус Уганда улсаас нүүдэллэж ирсэн африкийн ногоон сармагчнаас үүдэлтэй гэнэ. Гэвч анхны тархалтаас хойш вирус бусад амьтдаар ч дамжин халдах чадвартай болсон байна.

Уг вирус нь сарьсан багваахайн агуйтай ойр амьдардаг хүмүүс болон уурхайд удаан хугацаагаар ажилладаг хүмүүст илүү түгээмэл халдварладаг ажээ.

Гана улсад анх удаагаа дэгдэж байгаа боловч африкийн хэд хэдэн оронд энэ халдвар дэгдэж байсан юм. Үүнд:

  • Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс

  • Кени

  • Өмнөд Африк

  • Уганда

  • Зимбабве багтах ба 2005 онд Анголд тохиосон дэгдэлт 300 гаруй хүний аминд хүрсэн байна.

Сүүлийн 40 жилийн хугацаанд европт уг вирусээс үүдэн нас барсан тохиолдол нэг удаа бүртгэгдсэн нь АНУ-ын нэгэн судлаач Уганда дахь агуйд хийсэн экспедицээс буцаж ирээд нас барсан явдал юм.

Гол дэгдэлт:

  • 2017 он, Уганда: гурван тохиолдол, гурван хүн нас барсан

  • 2012 он, Уганда: 15 тохиолдол, дөрвөн хүн нас барсан

  • 2005 он, Ангол: 374 тохиолдол, 329 хүн нас барсан

  • 1998-2000 он, БНАСАУ: 154 тохиолдол, 128 хүн нас барсан

  • 1967 он, Герман: 29 тохиолдол, долоон хүн нас барсан

Эх сурвалж: ДЭМБ

Марбургийн вирус анх африкийн ногоон сармагчингаас илэрсэн
Марбургийн вирус анх африкийн ногоон сармагчингаас илэрсэн

Энэ вирус ямар өвчин үүсгэдэг вэ?

Вирус нь дараах байдлаар илэрдэг байна. Үүнд:

  • Халуурах

  • Хүчтэй толгой өвдөх

  • Булчингийн өвдөлт

  • Усархаг суулгалт

  • Ходоодны өвдөлт

  • Дотор муухайрах

  • Бөөлжих

ДЭМБ "Өвчтөнүүдийн дүр төрхийг "сүнс шиг", гүн гүнзгий нүд, илэрхийлэлгүй царай, хэт идэвхгүй байдалтай” гэж тодорхойлсон. Цус алдах, цочрол зэрэг шинж тэмдэг илэрснээс хойш 8-9 хоногийн дараа биеийн янз бүрийн хэсгээс цус гарч, нас бардаг.

Энэ вирус нь халдвар авсан хүмүүсийн дархлааны тал хувийг устгадаг гэж ДЭМБ мэдээлсэн боловч хамгийн хортойдоо 88 хүртэлх хувийг ч устгасан тохиолдол байдаг байна.

Вирус хэрхэн тархдаг вэ?

Египетийн сарьсан багваахай ихэвчлэн энэ төрлийн вирусийг тээдэг. Мөн Африкийн ногоон сармагчин, гахай ч тус вирусийг тээвэрлэх халдаах боломжтой. Хүмүүсийн дунд халдварлахдаа биеэс гадагшилж буй шингэн, бохирдсон ор дэрний цагаан хэрэглэлээр дамжин тархдаг байна.

Эдгэрсэн хүмүүсийн цус, үрийн шингэн нь олон сарын дараа ч халдвар тээх боломжтой хэвээр байдаг аж.

Хэрхэн эмчлэх вэ?

Вирусийн эсрэг тусгай вакцин эсвэл эмчилгээ одоогоор байхгүй. Гэхдээ ДЭМБ-аас олон төрлийн цусны бүтээгдэхүүн, эм, дархлааны эмчилгээг боловсруулж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн эмч нар өвчтөнүүдэд их хэмжээний шингэн өгч, алдагдсан цусыг нөхөх замаар шинж тэмдгийг арилгах боломжтой байгааг дурдсан юм.

Египетийн сарьсан багваахай нь вирусын гол тээгч юм.
Египетийн сарьсан багваахай нь вирусын гол тээгч юм.

Хэрхэн вирусийн тархалтыг хумих вэ?

Вакцины хүртээмжийг дэмжих олон улсын байгууллага буюу “Гави”-aaс мэдээлэхдээ "Африкийн хүмүүс мах идэх тэр тусмаа хуваалцаж идэхээс зайлсхийх хэрэгтэй" гэжээ.

Түүнчлэн дэгдэлт гарсан бүс нутагт гахайтай харьцах, ойртохоос зайлсхийх хэрэгтэй гэж ДЭМБ мэдэгдсэн. Вирусийн халдвар авсан эрэгтэйчүүд шинж тэмдэг илэрснээс хойш нэг жилийн хугацаанд бэлгэвч хэрэглэх эсвэл үрийн шингэний шинжилгээ нь хоёр удаа сөрөг гарах хүртэл бэлгэвч хэрэглэх ёстой гэдгийг ч мөн сануулаад байна.

Вирусийн улмаас нас барсан хүмүүсийг оршуулж буй хүмүүс ч биед нь хүрэхээс зайлсхийх хэрэгтэй ажээ.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn