Гана улсад үхлийн аюултай вирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Энэ вирусээр халдварласан тохиолдолд толгой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, цусаар бөөлжих, цус алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд ихэвчлэн үхэлд хүргэдэг байна.
Гана улсад үхлийн аюултай вирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Гана улсад Эбола өвчнийг үүсгэгч вирусийн нэг төрөл, гоц халдварт, үхлийн аюултай Марбург вирусийн эхний хоёр тохиолдол бүртгэгдлээ.

Халдвар авсан хоёр өвчтөн Өмнөд Ашанти мужийн эмнэлэгт нас барсан байна. Тус улсын эрүүл мэндийн албаныхан одоогоор 98 хүн ойрын хавьтал болсон гэж тодорхойлон хорио цээрийн дэглэм тогтоосон тухай мэдэгдэв.

Энэ вирус нь сарьсан багваахайнаас хүнд халдварладаг бөгөөд халдварласан өвчтөнг эмчлэх эмчилгээ хараахан гараагүй байгаа аж.

Марбург вирусээр халдварласан тохиолдолд толгой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, цусаар бөөлжих, цус алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд ихэвчлэн үхэлд хүргэдэг байна.

Марбургийн анхны дэгдэлт 1967 онд Германд гарч, долоон хүн нас баржээ. Түүнчлэн 2005 онд Анголд 200 гаруй хүний ​​аминд хүрсэн нь ДЭМБ-ын тодорхойлсноор хамгийн их үхэл дагуулсан эдгэршгүй өвчин хэмээн бүртгэгджээ.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn