Э.Макрон: Украин Европын холбоонд элсэхэд хэдэн арван жилийн хугацаа орно

Европын үйл хэрэгт Украины гүйцэтгэх үүрэг оролцоог хурдасгахын тулд тус улсыг эгнээндээ хурдан элсүүлж болох Европын улс төрийн нийгэмлэг бий болгох саналыг тэрээр дэвшүүлсэн байна.
Э.Макрон: Украин Европын холбоонд элсэхэд хэдэн арван жилийн хугацаа орно

Украин улс Европын Холбоо (ЕХ)-нд элсэхэд хэдэн арван жилийн хугацаа орно гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ.

Мөн тус улсыг аль хэдийн Европын гэр бүлийн нэгэн гишүүн болсон гэж Э.Макрон даваа гарагт Страсбург хотноо Европын парламентад үг хэлэх үеэрээ мэдэгдээд, Европын үйл хэрэгт Украины гүйцэтгэх үүрэг оролцоог хурдасгахын тулд тус улсыг эгнээндээ хурдан элсүүлж болох Европын улс төрийн нийгэмлэг бий болгох саналыг дэвшүүлсэн байна.

Ингэснээр ЕХ-ны гишүүн бус улс орнуудад Европын аюулгүй байдлын архитектурт өөр замаар элсэх боломжийг олгоно гэж тэрээр хэлжээ.

ОХУ ялалт байгуулахын тулд Украины зүүн нутагт давшилтаа эрчимжүүлж буй энэ үед тэрээр ийн мэдэгдлээ.

Украин ЕХ-нд элсэх хүсэлтээ энэ оны 2 дугаар сард буюу Оросын түрэмгийлэл эхэлснээс 4 хоногийн дараа гаргасан юм.

Улс орнууд ЕХ-нд гишүүнээр элсэх тухай хэлэлцээ хийхэд ерөнхийдөө олон жил шаардагддаг бөгөөд элсэх гэж хүсэлт гаргасан улс орнууд ардчилал, хууль дээдлэх ёсыг хүндэтгэхээс эхлээд хангалттай хүчирхэг эдийн засагтай болох хүртэлх олон шалгуурыг хангасан гэдгээ нотлох шаардлагатай болдог байна.

Дэлхийн II дайнд нацист Германыг ялсан 5 дугаар сарын 9-ний өдрийг ОХУ дурсан тэмдэглэсэн бөгөөд Владимир Путин үг хэлэхдээ "Оросын зэвсэгт хүчнийхэн Украинд эх орныхоо төлөө тулалдаж байна" гэснээс өөр анхаарал татахуйц томоохон мэдэгдэл хийгээгүй юм.

АНУ болон Их Британийн албаны хүмүүс В.Путиныг түүх гуйвуулж байна хэмээн буруушаасан бол "Орос өнгөрсөн зууны тоталитар дэглэмийн алдааг давтаж байна" гэж Их Британийн Батлан ​​хамгаалахын сайд Бен Уоллес мэдэгдсэн байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд болон Украины эсрэг Оросын түрэмгийлэлд өртөж буй холбоотнууддаа цэргийн техник хэрэгсэл зээлэх, түрээслэх тухай хуульд гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: TASS, BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn